Хүргэлт үнэгүй 70120212
  • Тусламж хэрэгтэй байна уу? Бидэн рүү залгах:   7012-0212

Pregnancy Health Education

Антиоксидант үйлчилгээ,

Антиоксидант үйлчилгээ,

Сайн байна уу, эмчээ танаас нэг зүйл асууж мэдэх гээд л. Өвчин энэ тэрийн тухай бол биш шүү.   

Сайн сайн, тэг тэг бололгүй яах вэ, харин та яг юу асуух гээд байна.

Энэ Антиоксидант гэж яг юу юм бэ? Надад авч уухад үнэхээр хэрэгтэй юм болов уу гээд л.     

За би танд сайн тайлбарлаж өгье. Харин танд надтай тухтай ярилцах зав бий юу?

Байлгүй яах вэ,   

Антиоксидант үйлчилгээ гэж энгийнээр тайлбарлавал: Хор саармагжуулах, хордлого тайлах, хоргүйжүүлэх үйлчилгээ гэж товчхондоо ойлгочихож болно. 

Харин шинжлэх ухааны тайлбар нь: 

Oxidant гэдэг ойлголтыг юуны түрүүнд хэлэх нь зүйн хэрэг байх. Oxidation буюу исэлдүүлэгч бодисын  (чөлөөт радикалуудын)  үйлчлэлээр амьд организмыг бүрдүүлж буй молекул эсвэл атомоос электронууд нь алдагдаж, химийн шинж чанар нь өөрчлөгддөг. Энэ процессыг Oxidant буюу Исэлдэлт гэдэг. Энэ нь гинжин урвал мэт цааш үргэлжилсээр бие дэх эд эсүүдийг өөрчлөлтөд оруулж, гэмтээснээр их бага хэмжээний хохирол учруулдаг байна. 

Исэлдэлтийн үйлчлэлийн яг эсрэг үйлчилгээ буюу эсийг чөлөөт радикалууд гэж нэрлэгддэг хортой молекулуудыг гэмтлээс хамгаалахад тусалдаг үйлчлэлийг Антиоксидант гэдэг. Өөрөөр хэлбэл чөлөөт радикалуудын үйлчлэлийг зогсоож, гэмтсэн атом, эд эсүүдийг электроноор нөхөх замаар хэвийн болгож байгаа процесс юм. Харин бид азаар байгалийн өгөгдөл болох, Исэлдэлтийн процесс буюу хор хордлогуудыг багасгаж арилгадаг Антиоксидант үйлчилгээтэй байдаг. Гэхдээ тодорхой хэмжээнд шүү.

Чөлөөт радикалууд гэж биед орохоороо исэлдүүлэгч болчихдог тэр гайхлууд чинь  харин хаанаас гараад ирдэг юм болоо?  

Чөлөөт радикалууд нь, агаарын бохирдол, цацраг туяа, тамхины утаа зэрэг хүрээлэн буй орчны муу хүчин зүйлсийн нөлөөнд өртөх зэрэг янз бүрийн процессоор бие махбодод орж, бодисын солилцоогоор үүсдэг өндөр идэвхтэй молекулууд юм. Эдгээр нь эс, ДНХ, уураг болон эсийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд гэмтэл учруулж, хөгшрөлт, хорт хавдар, зарим архаг өвчин зэрэг эрүүл мэндийн янз бүрийн асуудалд хувь нэмэр оруулдаг. Ихэвчлэн агаарын бохирдлоос үүдэлтэй лдээ.

Тэгвэл бидэнд Антиоксидант үйлчилгээ нь байгалиас өгөгдөлтэй юм чинь яавал гэж дээ?хороо бараг өөрөө тайлчихдаг юм биш үү?  

Би тодорхой хэмжээтэй гэж урьд нь хэлсэн шүү дээ. Бидний байгалийн Антиоксидант өгөгдөл тодорхой хэмжээнд хүрээд цааш хүчирдэггүй. Хэрвээ таны бодож байгаа шиг бүх төрлийн хордлогын эсрэг хүчтэй эрч зогсдог Антиоксидант чадалтай байсан бол бид дор хаяж 200-300 настай байх байлаа. Энэ ч сайн хэрэг л дээ. Гэвч байгалийн хуулийг давах хэн байх билээ.

Антиоксидант үйлчилгээтэй юу юу байх вэ? Байнгын ууж идэж хэрэглэх юу байна?  

Антиоксидантууд нь чөлөөт радикалуудыг саармагжуулж, тэдгээрийн болзошгүй хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, багасгахад тусалдаг. Тэд үүнийг чөлөөт радикалуудад электрон хандивлаж, улмаар тогтворжуулж, реактивийг нь бууруулдаг. Төрөл бүрийн хор хордлогууд бий, мөн түүндээ тохирсон Антиоксидантууд ч бий. Антиоксидантууд нь витамин (витамин С, Е витамин гэх мэт), эрдэс бодис (селен, цайр гэх мэт), флавоноид, полифенол зэрэг фитохимийн бодисууд (ургамалд байдаг) зэрэг олон төрлийн нэгдлүүд орно. Эдгээр нэгдлүүд нь ихэвчлэн жимс, хүнсний ногоо, самар, үр, үр тарианд байдаг.

Гэхдээ таны бодож байгаа шиг хамаа замбараагүй хэрэглэж болохгүй л дээ. Учир нь, Антиоксидантаар баялаг тэнцвэртэй хооллолтыг ерөнхий эрүүл мэндийг дэмжих, архаг өвчний эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэглэдэг. Гэсэн хэдий ч антиоксидантууд нь эрүүл мэндийг сахихад чухал үүрэг гүйцэтгэдэг ч гэлээ антиоксидант нэмэлтийг хэтрүүлэн хэрэглэх нь ашиг тусаа өгдөггүй бөгөөд сөрөг үр дагаварт хүргэж болзошгүйг анхаарах нь чухал юм. Учир нь хүн хүний бодисын солилцоо өөр өөр байдаг. Яг л хүн бүрийн хурууны хээ шиг өөр өөр гэсэн үг. 

Тэгвэл хүн бүрд ижил сайн үйлчилдэг Антиоксидант юу байна вэ?  

Би дээр дурдсан олон төрлийн амин дэмүүд, эрдэс бодисууд түүнтэй хамаарах хүнс хэлсэн. Хэтрүүлбэл үйлчлэхгүйгээс гадна бүүр хэцүүдэж ч мэднэ. Харин хүн бүрд тохирох Антиоксидант үйлчилгээ сайтай нэг зүйл бий. Энэ бол Хүчилтөрөгч. Хүчилтөрөгчийн хангамжийг хүний биед нэмэгдүүлэх замаар Антиоксидант үйлчлэлийг бий болгон гэсэн үг юм. Хүчилтөрөгч нь бидний байгалиас зохилдсон байнгын хэрэглээ буюу төрөхөөс авхуулаад дуусах хүртлээ хэрэглэж байдаг байгалийн ганц өгөгдөл шүү дээ. Бидний бие организм Хүчилтөрөгчгүй бол 1 цаг ч амьдарч чадахгүй. Байнгын насан туршийн зохистой хэрэглээ болдог. Мөн Хүчилтөрөгч бидний биед илүүднэ гэсэн ойлголт байхгүй юм. Хэрвээ бидний биед Хүчилтөрөгч илүүдлээ гэхэд илүүдлийг зохицуулж гадагшлуулдаг механизм бий.

Хүчилтөрөгч чинь агаарт л байдаг юм чинь зүгээр л Антиоксидант үйлчилгээ өгчихнө гэж бодохгүй л байна шүү, эргэлзэж байна.  

Цэвэр агаар чинь өөрөө Антиоксидант байдаг. Харин бид хот суурин газартаа байнга цэвэр агаараар амьсгалж чадаж байгаа билүү, Одоо харин Хүчилтөрөгч хэрхэн Антиоксидант болдог талаар товчхон тайлбарлаад өгье, Бидний амьсгалж буй агаар бидний уушгиар дамжаад шууд цусны урсгалд орж байгаа. Агаар маань өөрөө дараах орцоос  (концентраци%)  бүрдэнэ, 

78.08% Азот, 20.95% Хүчилтөрөгч, үлдсэн 0.93% -Аргон байдаг.  

Гэвч хүйтний улиралд, автомашины хорт утаанаас хамаараад, бид янз бүрийн хортой хийн нэгдлүүдээр амьсгалж байдаг. Дээр хэлсэн хүний байгалиас өгөгдсөн Антиоксидант хэмжээ хязгаартай гэж. Бид өвлийн улиралд хатуу түлшний ба автомашины утааны хордлогоо өөрсдийн өгөгдлөөрөө тайлж чадахгүй хэмжээнд байна. Өөрөөр хэлбэл бидний Антиоксидант хүчин мөхөстөж байна. Амьсгалаар      дамжаад,      Hb      цусны улаан эсэд Нүүрстөрөгчийн  CO давхар исэлүүд суурилж зөөвөрлөгдөөд, тэр нэгдэл нь Карбоксигемоглобин  HbCO    гэх нэгдэл үүсгэж бидний бие дэх эд эсүүдийг гэмтээж, чөлөөт раидкалууд болон хувирч гинжин урвал шиг тасралтгүй үйлчилж байна. Заавал битүү орчинд угаартах биш гадаа гудамж талбайд ч хүнд Карбоксигемоглобин HbCO хордлого үүсэж байгааг шинжилж тогтоогоод байна. Харин үүний шийдэл нь Хүчилтөрөгчийг  O нэмэлтээр авч, Антиоксидант үйлчилгээ үзүүлэх юм.  

Hb CO + O2  Hb + CO + O2  HbO2 + CO  

https://en.wikipedia.org/wiki/Carboxyhemoglobin  

Ойлгоход амархан байгаа биз дээ, үүнд дунд сургуулийн л боловсрол хангалттай,  

Ил шаталтын процесс бүрд Нүүрстөрөгчийн исэл  HCO эсвэл давхар исэл  HCO²  нь ялгарна. Энэ бол байгалийн хууль. Түлш зуухны ямар ч шийдэл үүнд хамаагүй. Бүрэн шаталттай зууханд эсвэл коксожсон түлш шатаахаар үнэхээр бага Нүүрстөрөгчийн хор ялгарна л даа. Энэ үнэн. Гэхдээ РМ2,5 аас доош хэмжээний тоосоонцорууд маш ихээр ялгарч гарах болно. Энэ нь маш их хортой,  (туршиж үзсэний хэрэггүй шүү, уушиг чинь чулуужина) Тэгснээс Нүүрстөрөгчийн хортой агаараараа амьсгалсан минь дээр л дээ.  

Бас хэцүү юмаа, агаараар амьсгалаад л Хүчилтөрөгчөө аваад болчих юман дээр, манай хотын агаарын бохирдлыг яаанаа, ялангуяа өвлийн улиралд?   

Хүний бие Хүчилтөрөгчийг амьсгалж авахаас гадна хэд хэдэн аргаар авч болдог юмаа. Амьсгалж авна гэдэг бол хүний байгалиас Хүчилтөрөгч авах анхдагч зам нь юм. Хоёрдогчоор Хүчилтөрөгчийг хүний биед шингээх хэд хэдэн арга бий.

image-9


Арьсаны сүвүүдээр дамжуулж Хүчилтөрөгчийг өгдөг. Тусгай битүүмжлэгдсэн тодорхой хэмжэээний даралт даах чадвартай камерьт  (Барокамерь) тухайн өвчтөн/хүнийг оруулаад, Хүчилтөрөгчийн концентраци ихтэй агаараар тодорхой хугацаанд даралтыг үүсгэн байлгадаг. Хүчилтөрөгч нь арьсны сүв салстуудаар дамжин цусны урсгалд орж, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулж Антиоксидант үйлчилгээг үзүүлдэг байна. 

Мөн хоол боловсруулах замаар Хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж болдог. Зориулалтын Хүчилтөрөгчийг агуулсан, шингэн бэлдмэлийг ууж, хоол боловсруулах системээр дамжин цусны урсгал Хүчилтөрөгчийн атомуудыг шингээж өгдөг байна.

Liquid Oxygen Drops


Хүчилтөрөгчийн бөмбөлөг яахаараа цусанд яваад орчихдог байна аа? Нэг л итгэж өгөхгүй юмаа, тайлбарлаад өгөөч,     

Харин тиймээ, дунд сургуулийн физикийн хичээлээ мартсан эсвэл огт үзээгүй хүмүүс л Хүчилтөрөгч гэхээр нүдэнд харагддаг хийн бөмбөлөг гэж ойлгодог юм билээ. Энэ дээрх хэлсэн чөлөөт радикалууд, исэлдэлт, антиоксидант үйлчлэлүүд нь бүгд атомуудын, молекулын түвшинд явагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, Хүчилтөрөгчийн молекулууд л цусны улаан эсэд суун зөөвөрлөгдөж бусад эд эсүүдийг хангаж өгдөг юм л даа. Ингэхэд чи атомын хэмжээгээ мэдэж байна уу? Цааш ойлгохын тулд чиний атомын тухай ерөнхий ойлголттой эсэхийг, би бас мэдмээр байна л даа. Би дэмий баахан яриад яахав дээ. За атомууд яг ямар хэмжээтэй вэ? Нүдэнд харагддаг нөгөө бөмбөлөг чинь мөн үү?                         

За юу л даа? ........ кккк  

Тэгэхээр ийм байна. Бидний нүдэнд туссан орчлон ертөнц, байгаль хүн амьтан, бидний амьсгалдаг агаар бүгд л атомоос тогтон бүрддэг. Өөрөөр хэлбэл бүх зүйлс Материалаас бүрдэнэ, чиний өмсөж байгаа хувцас, чиний арьс гээд бүх зүйлс. Материалууд чинь молекулуудаас бүрдэнэ. Молекулууд нь атомуудаас, атомууд нь харин цөм ба электроноос тогтсон байна. Цөм нь нуклон хэмээх нейтрон ба протоноос бүрдэнэ, Протон нейтронууд нь кваркаас... гэх мэт за одоо зогсоё. Бид Атомын тухай ярьж байгаа. Тэгэхээр олон төрлийн атомууд бий. Хувийн жин, бүрдүүлж буй хэсгүүдийн тоо ширхэг, хэмжээгээрээ өөр өөр учраас химийн үелэх системд тэгж өөр өөрөөр эрэмбэлэгддэг байна. 

image-9
Жишээ нь Хүчилтөрөгчийн атом бол ойролцоогоор 15.999 u жинтэй, 0.073 nm хэмжээтэй. Өчүүхэн жижиг гээд л төсөөлчих. Үүнийг багцаалж ойлговол элсний 1 ширхгийг 250 сая хэсэгт хуваасантай тэнцэх эсвэл 1сая ширхэг Хүчилтөрөгчийн атомыг, таны үсний ард зэрэгцүүлэн тавибал цухуйж харагдахгүй байх хэмжээний жижигхэн гэсэн үг. Нөгөө бөмбөлөг эн тэр ер биш шүү, ийм нарийн хэмжээний нарийн үйл явц явагддаг байна гэсэн үг, хоёр Хүчилтөрөгчийн атомууд нийлэн бидний амьсгалдаг Хүчилтөрөгчийн О2 молекулуудыг үүсгэж байна гээд ойлгочхож болно.  

Хэчнээн ширхэг Хүчилтөрөгчийн атомуудыг нэмж авахад Хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх вэ?  

Агаар, ус болон бусад зүйлүүдийн атомуудыг ширхэглэн тоолж шинжилдэггүй, багцаалсан PPM хэмжигдэхүүнээр тодорхойлдог. 10РРМ хэмжээний Хүчилтөрөгч нь таны цэвэр агаартай ойд 3 цаг алхаж авсан хэмжээний Хүчилтөрөгчийн хэмжээ гээд ойлгочиход болно. Пробиотик буюу ашигтай бактериуд, Витаминуудын орц дахь элемент бүрийн атом молекулуудыг яг нарийн тооцоолж гаргадаггүй. Тоолно гэдэг нь ч гэдэг нь өөрөө утгагүй асуудал, өөрөөр хэлбэл тус бүрд тохирох, жин-эзэлхүүнээс хамаарах стандарт хэмжигдэхүүнүүдээр тодорхойлдог.  

Эцэст нь нэг юм асууя, яагаад Хүчилтөрөгчийг нэмэлтээр хэрэглэх гэж, өөр юм байж болдоггүй юм уу?  

Би дээр хэлсэн, ахин хэлье, Хүчилтөрөгч бол байгалиас бидэнд амьдралын турш хэрэглэхэд заяасан өгөгдөл, бид ч хэдэн сая жилээр үүнтэй дасан зохицож бие организм нь хөгжсөн байгалийн нэг бодгал. Тиймээс бид Антиоксидант үйлчилгээ болгож нэмэлтээр Хүчилтөрөгчийг авч, Хүчилтөрөгчийн хангамжаа нэмэгдүүлэх нь: хүн байгалийн хамгийн зохистой зохицолдсон шийдэл төдийгүй, мөн ямар ч хордох, ихдэх, хэтрэх гэсэн сөрөг зүйлгүйгээр хамгийн сайн Антиоксидант үр дүнг үзүүлж байгааг бид бэлхнээ харж байна.  

Ахиад нэг зүйл асууя?  

За одоо болсон шүү, та нийтлэлээ эхнээс ахиад нэг уншвал асуух зүйл чинь гараад ирнэ гэж би найдаж байна. Баярлалаа,  

  © 2025 NovaLink. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.