Хүргэлт үнэгүй 70120212
  • Тусламж хэрэгтэй байна уу? Бидэн рүү залгах:   7012-0212

Pregnancy Health Education

Жирэмсний арьс язралт, урьдчилан сэргийлэх, эмчлэх тухай,

Жирэмсний арьс язралт, урьдчилан сэргийлэх, эмчлэх тухай,

Жирэмсний үед арьсан дээр үүссэн язралтын тэмдгүүд (сорвижилт) нь ихэнх эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог. Нэгэнт язралт үүссэн тохиолдолд сорвижолт нь өөрөө эдгэхгүй, нийтлэг ижил төрлөөр биеийн арьсан дээр үлддэг. Гоо сайхан талаасаа нэг таатай зүйл биш. Язралт нь ихэвчлэн улаан эсвэл ягаан өнгийн зураасаар эхэлдэг бөгөөд цаг хугацааны явцад бүр мөсөн алга болохгүй ч мөнгөлөг эсвэл цагаан өнгөтэй болж бүдгэрч болно. Зарим тохиолдолд хэт их өргөсөх нь ч бий.

Шалтгаан нь,

  • Жирэмсний үед язралтууд нь томорч хөгжиж буй ураг нь махбодод ихээхэн өөрчлөлтүүдийг оруулдаг ба энэ үед арьсны сунах чадвар дасан зохицож чадалгүй язралт үүсгэдэг байна. Язралт эхлэх үед загатнах, эрвэгнэх зэрэг таагүй мэдрэмжүүдийг төрүүлж болно. Ихэвчлэн биеийн хэвлий, хөх, гуя, хонго дээр тохиолдож болно.

  • Гормоны өөрчлөлтөөс шалтгаалан язралт үүсэх тохиолдлууд бий. Ялангуяа кортизол (Cortisol) дааврын ялгарал нэмэгдэх нь коллаген, эластиний нийлэгжлийг бууруулснаар арьсны уян хатан чанар алдагдаж арьсны язралт   язралт үүсгэхэд хүчтэй нөлөөлдөг гэж үздэг. Кортизон нь арьсны уян хатан чанарыг сулруулдаг даавар юм.

  • Генетикийн буюу удамшлын нөлөөнөөс үүсэх магадлалтай. Хэрэв тухайн эмэгтэйгийн ээж эсвэл эмээ нь жирэмсэн үед язралтууд үүсэж байсан бол тэр эмэгтэйд ч мөн адил арьс сунах магадлал өндөр байдаг.

Арьсны язралтаас урьдчилан сэргийлэх эсвэл язарсан хэсгүүдийг эмчлэх аргууд байдаг. Нэгэнт арьсан дээр үүссэн язралтын сорвийг Лазер эмчилгээ ба micro needling (derma roller) зэрэг дэвшилтэт эмчилгээний аргуудаар эмчилдэг ч жирэмсэн үедээ эдгээр эмчилгээг хийлгэх нь зохимжтой сайн сонголт биш. Үнэхээр хийлгэх шаардлагатай бол хяналтын эмчээсээ асууж тодруулж, шийдвэрээ гаргаарай. Язралтыг арилгах тос, тосон түрхлэгүүдийн эмчилгээ нь маш удаан, их цаг хугацааг авдаг ч, байгаль цаг уур, газар зүйн өндөрлөг зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан үр дүн нь харилцан адилгүй байх тохиолдлууд бий.

Иймээс арьсан дээр үүсэж болзошгүй язралтуудаас урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв эрүүл мэндийн шийдэл болно. Харин яаж хамгийн үр дүнтэй язралтыг зогсоох, язралтаас хамгаалах урьдчилан сэргийлэх шийдлийг олох вэ? Бид танд арьсны язралтаас сэргийлэх хэд хэдэн аргуудын тухай тайлбарлая,

Жирэмсний үед язралтаас бүрэн урьдчилан сэргийлэх нь хэцүү ч, үүсэж эхлэхээс нь өмнө арга хэмжээ авах, нэгэнт үүсэж эхэлсэн бол харагдах байдлыг багасгахын тулд зарим арга хэмжээг авч болно. Үүнд аажмаар жин нэмэх буюу жирэмсэн үеийн стандарт жинг тохируулан барих (хянах),  шингэний дутлаас сэргийлж усны хэрэглээгээ тааруулах (тогтмол ус уух), хангалттай амрах , нойр авах, амьсгалын дасгал хийх зэргээр стресс дааврыг (кортизол) бууруулах , арьсыг чийглэг, уян хатан байлгахын тулд жирэмсэн үед аюулгүй чийгшүүлэгч, тос хэрэглэх зэрэг орно.

Бид жирэмсэн эмэгтэйчүүд та бүхэндээ жирэмсэн үеийн арьсыг чийглэг, уян хатан байлгах зориулалтын тосон түрхлэгийг танилцуулж байна. Энэ нь Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэгдсэн Motherlove брэндийн Pregnant Belly Salve юм. Pregnant Belly Salve тос нь арьсыг тайвшруулж, загатнааг намдааж , арьсны язралтаас урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн юм. Pregnant Belly Salve нь зефирийн үндэс, нохойн хошуу, лавандар, алтан товч, хумсан цэцэг зэрэг таван төрлийн органик ургамлыг агуулах бөгөөд чангаанзны тосон суурьтай. Pure beeswax болон арьс тайвшруулах үйлчилгээтэй шиа үрийн тосоор өтгөрүүлсэн, байгалийн органик материалуудаар бүтээгдсэн тос юм. Non GMO буюу Генетикийн өөрчлөлттэй түүхий эд, орц агуулаагүй    жирэмсний хэвлийн тос болно. 

Жирэмсний хэвлийн тосыг дараах зорилгоор хэрэглэнэ:

- Гэдэс, хонго, хөхийг чийгшүүлнэ

- Арьсны язралтаас урьдчилан сэргийлэхэд тусална

- Төрөхийн өмнөх тайвшруулах массажаар ашиглаж болно

Энэхүү амархан шингэдэг чийгшүүлэгчийг хэвлий, хөх, хонго, гуя зэрэг  жирэмснээс үүдэлтэй жин эрчимтэй нэмж буй хэсэгт түрхээрэй. Тосон суурьтай тул хувцаслахаасаа өмнө бүрэн шингээхийг зөвлөж байна.

Хэрэглэх заавар:  Өдөрт хэд хэдэн удаа, жишээлбэл шүршүүрт орсны дараа эсвэл чийгтэй алчуураар арчсаны дараа арьсаа чийгшүүлээд гэдэс, хөх, хонго, гуяны хэсэгт түрхвэл илүү үр дүнтэй байдаг.

Тасалгааны буюу ердийн нөхцөлд хадгална.

Copyright 2025© by NovaLink LLC 

image-14.png