Нярайг хөхөөр хооллохын ашиг тус,
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон АНУ-ын Хүүхдийн Эмч Нарын Холбоо зэрэг нэр хүндтэй олон улсын байгууллагуудын зүгээс нярайг эхийн хөхний сүүгээр хооллохыг тууштай зөвлөдөг. Учир нь эхийн сүү бол нярайд зориулсан байгалийн төгс зохицол бүхий хоол тэжээл юм. Уураг, өөх тос, нүүрс ус, дархлааны эсрэг биет, витамин, эрдэс бодис зэрэг нярайн өсөлт хөгжилд зайлшгүй хэрэгцээтэй бүхий л шим тэжээлийг агуулж байдаг. Тиймээс хөхөөр хооллох нь зөвхөн хоол тэжээл төдийгүй эрүүл мэндийн олон талын ач холбогдолтой.Үүнд,
Дархлааны системийг дэмждэг: Эхийн сүү нь нярай хүүхдийг халдвар, халдварт өвчнөөс хамгаалахад тусалдаг ба дархлааг сайжруулах бодис агуулдаг. Амьсгалын замын халдвар, чихний үрэвсэл, ходоод гэдэсний замын халдварт өвчин гэх мэт өвчний эрсдэлийг бууруулдаг байна.
Хоол боловсруулах чадварыг нэмэгдүүлдэг: Эхийн сүү нь нярай хүүхдэд амархан шингэдэг тул өтгөн хатах, суулгах зэрэг хоол боловсруулах эрхтний асуудал үүсэх магадлалыг бууруулдаг.
Зохимжтой өсөлт: Хөхний сүүгээр хооллодог хүүхэд эрүүлээр өсөх, илүүдэл жинтэй эсвэл таргалах эрсдэл бага байдаг.
Танин мэдэхүйн хөгжил: Зарим судалгаанаас үзэхэд хөхөөр хооллодог хүүхэд танин мэдэхүйн хөгжлийн хувьд давуу талтай байдаг.
Харилцаа үүсгэх: Хөхөөр хооллох нь нялх хүүхэд, эхийн хоорондын холбоог бэхжүүлж, сэтгэл санааны болон сэтгэлзүйн сайн сайхан байдлыг бий болгодог.
Тохиромжтой байдал: Хөхний сүү нь үргэлж тохиромжтой биеийн температурт байдаг бөгөөд бэлтгэл, ариутгал хийх шаардлагагүй.
Зардал багатай: Хөхөөр хооллох нь зохиомол сүүн тэжээл, лонх болон бусад тэжээлийн хэрэгслийг худалдан авахтай харьцуулахад илт хэмнэлттэй байдаг.
Харшлын эрсдэлийг бууруулдаг: Хөхөөр хооллох нь зарим нярайд харшил, астма өвчин үүсэх эрсдэлийг бууруулдаг.
Эрүүл мэндийн урт хугацааны ашиг тус: Хөхөөр хооллох нь өсөж томрох, цаашлаад нас биед хүрсэн үед ч чихрийн шижин, хэт таргалалт болон зарим төрлийн архаг өвчин тусах эрсдэлийг бууруулдаг гэж үздэг.
Хэрэв та хөхөөр хооллох боломжтой бөгөөд хөхөөр хооллолтыг сонгох юм бол энэ нь таны хүүхдийн эрүүл мэнд, оюун санааны хөгжилд олон ашиг тусыг өгөх болно. Иймээс аль болох хөхөөр хооллохыг танд санал болгож байна.
Тиймээс та уламжлалт аргыг биш, шинжлэх ухаанд тулгуурласан, найдвартай шийдлийг сонгоорой — бид хөхний сүүг нэмэгдүүлэх зориулалттай органик, аюулгүй найрлагатай нэмэлт бэлдмэл-ийг танд санал болгож байна.
. Хөхөнд сүү оруулагч, сүүний гарц нэмэгдүүлэгч,
MORE MILK MORINGA

Үндсэн найрлага: Moringa Leaf (Моринга навч), Blessed Thistle Aerial Parts (чертополох - өргөст хоногорзул цэцэг), Nettle Leaf (Халгайн навч), Fennel seed(ногоон гоньдын үр)
Тайлбар: More Milk® Moringa нь хөхний сүүний хангамжийг дэмжих фенугрекийн агууламжгүй бүтээгдэхүүн юм. Капсул хэлбэртэй бөгөөд дотроо өтгөрүүлсэн шингэн ханд бүхий галактагог (сүүний гарц нэмэгдүүлэгч) ургамлын хүчтэй хослол болох Moringa leaf, blessed thistle herb, nettle leaf, fennel seed гэх эмийн ургамлуудыг агуулдаг. Ялангуяа Морингад флавоноид, полифенол, фитостерол нэгдлүүд агуулагдах бөгөөд эдгээр нь тархины гипофизийн хэсэгт нөлөөлснөөр гипофизээс (өнчин тархины урд хэлтэр) ялгарах сүү үүсэлтийг дэмждэг даавар болох Пролактины нийлэгжлийг нэмэгдүүлэх замаар хөхний сүүний гарцад нөлөөлнө. Мөн моринга болон бусад найрлага дах флавоноид нь хүчтэй антиоксидант үйлчилгээтэй бөгөөд энэ нь хөхний булчирхайн эсийн хэвийн үйл ажиллагааг дэмжих, хэт исэлдэлтийн эсрэг үйлчлэл үзүүлэх ба вазодилитаци буюу судас өргөсгөснөөр хөхний булчирхайд очих цусны урсгалыг нэмэгдүүлэх замаар сүү үүсэлтийг сайжруулдаг байна. Эдгээр орцонд орсон бүх түүхий эд нь Генетикийн өөрчлөлттэй материалуудыг агуулаагүй бөгөөд USDA -р баталгаажсан цэвэр органик бүтээгдэхүүн юм.

MORE MILK MORINGA -г Дараах зорилгоор хэрэглэнэ. Үүнд:
• Хөхөнд сүү оруулах,
• Хөхний сүү багатай байх үед гарцыг нэмэгдүүлэх,
• Сүүний хангамжийн дэмжлэг хэрэгтэй үед тус тус хэрэглэнэ.
Ходоод нь мэдрэмтгий эсвэл бамбай булчирхайн эмчилгээ зэргээс үүдэлтэй фенугрек хэрэглэж болохгүй хөхүүл эхчүүдэд энэхүү бүтээгдэхүүн нь нэн тохиромжтой.
💊 Хэрэглэх заавар
- Эхний өдөр: 1 капсулаар 4 удаа, 2 цагийн зайтай ууна.
- Дараагийн өдрөөс: 1 капсулаар 6 удаа, 1–1.5 цагийн зайтай (өөрийн боломжид тохируулан) ууна.
- Уух бүртээ халуувтар бүлээн ус (200–250 мл орчим)-аар даруулж ууна. Ингэснээр өдрийн усны хэрэглээ нэмэгдэж хөхний сүүнд дэмжлэг үзүүлнэ.
- Өлөн үед хэрэглэхгүй.
- Жирэмсэн үед хэрэглэхийг хориглоно.
- Тасалгааны буюу ердийн нөхцөлд хадгална.
Монгол улсын Эм БИБ-ийн бүртгэлд бүртгэгдсэн, Америкийн Нэгдсэн Улс, Колорадо мужийн Motherlove Herbs компанийн генетикийн өөрчлөлттэй түүхий эд материал агуулаагүй, органик бүтээгдэхүүн юм.
Эхийн сүүгээр – Энхрий бяцхан үрсээ өсгөцгөөе,
© 2025 NovaLink. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Жирэмсэн / Xөхүүл Ээж
Нярай
Бага / Өсвөр Насныхан
Насанд Хүрэгчид
Ахмад Насныхан
Бүх Насныхан