Хүргэлт үнэгүй 70120212
  • Тусламж хэрэгтэй байна уу? Бидэн рүү залгах:   7012-0212

Pregnancy Health Education

Д3 Витамин,

Д3 Витамин,

Vitamin /ˈvaɪtəmɪn/ - Витамин буюу Амин Дэм,                                                                                                               

Д Витамин нь аливаа хүний байнгын авч байх, бие махбодод маш чухал хэрэгцээт амин дэм юм. Мөн судлахад сонирхолтой бас мэдэж авахад илүүдэхгүй олон мэдээллийг өгдөг. Д аминдэм нь өөхлөг загас, загасны элэгний тос, үхрийн элэг, өндөг, өндөгний шар уураг зэрэг цөөн тооны хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг, тосонд уусдаг. Уг аминдэм нь хоол хүнсээр хүний биед орохоос гадна  нарны туяа (Ultraviolet B)-ны нөлөөгөөр арьсан дор  нийлэгждэг цорын ганц аминдэм юм. 

“Монгол Улс нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасад байрладаг тул зуны улиралд ч нарны ташуу тусгалын улмаас Д аминдэм нийлэгжүүлэх туяаны эрчим хангалтгүй байдаг. Үүний улмаас арьсан дор буй Д аминдэмийн урьдал бодис идэвхтэй хэлбэрт бүрэн шилжиж чаддаггүй бөгөөд биед шингэх Д аминдэмийн хэмжээ хангалттай түвшинд хүрдэггүй.” “Өөрөөр хэлбэл, бид болон хүүхдүүд хангалттай хугацаанд нарны тусгалд байх боломжгүй бөгөөд хүнсээр авч буй Д аминдэмийн хэмжээ ч хангалтгүй байдаг. Иймээс жилийн ихэнх хугацаанд, тодруулбал 9 сар орчимд нь нарны туяаны нөлөөгөөр Д аминдэм нийлэгжих боломжгүй, мөн Д аминдэмээр баялаг болон баяжуулсан хүнсийг хангалтгүй хэрэглэдгээс шалтгаалан Монгол Улсын хэмжээнд Д аминдэмийн дуталд өртөх эрсдэл өндөр байна. “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны үр дүнд 5 хүртэлх насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд нь Д аминдэмийн дутлын өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарч, уг бүлгүүдийн дунд Д аминдэмийн дутал түгээмэл байгааг тогтоожээ.”

Д3 Витамин нь жирэмсэн үед нэмэлтээр хэрэглэх зайлшгүй шаардлагатай ба эх ураг хоёуланд нь нэн хэрэгцээтэй. Мөн жирэмсэн үед дараах ашиг тустай байдаг, Үүнд:

  • Хүндрэлийн эрсдэлийг бууруулах: Жирэмсэн үед Д аминдэмийн хангалттай түвшин нь жирэмсний үеийн чихрийн шижин, преэклампси, дутуу төрөлт зэрэг хүндрэлийн эрсдэлийг бууруулдаг. Энэ нь мөн ургийн гажиг үүсэх эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулж өгдөг.

  • Дархлааны системийг дэмжих: Д аминдэм нь дархлааны системийг дэмждэг бөгөөд энэ нь жирэмсэн үед олон өвчнөөс ялангуяа халдварт өвчнөөс хамгаалахад тусалдаг байна.

  • Эхийн эрүүл мэнд: Д витаминыг хангалттай хэмжээнд байлгах нь эхийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Энэ нь ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, ясны бат бөх эрүүл мэндийг хадгалахад тусалдаг. 

  • Сэтгэл санаа, сэтгэцийн эрүүл мэнд: Д аминдэм нь сэтгэлийн хөдөлгөөнийг тогтворжуулах, жирэмсэн үед сэтгэлийн хямралаас урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг. 

  • Ургийн хөгжилд нөлөөлөх нь: Д аминдэм нь ургийн араг ясны тогтолцоог хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь хүүхдийн яс, шүд үүсэхэд зайлшгүй шаардлагатай кальци, фосфорыг шингээхэд тусалдаг бөгөөд ургийн дутуу жинтэй төрөх эрсдэлээс сэргийлдэг байна.

  • Хөхөөр хооллох: Төрсний дараа эх хүүхдээ хөхөөр хооллож байсан ч эхийн сүүгээр дамжин Д аминдэм хангалттай хэмжээнд нөхөгддөггүй. Иймээс нярайд нэмэлтээр Д аминдэм өгөх шаардлагатай бөгөөд энэ нь рахит болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал алхам юм.

Иймээс жирэмсэн үед болоод төрсний дараах үед ч Д амин дэм нь эх хүүхдэд нэн хэрэгцээтэй, зайлшгүй хэрэглэх ёстой витамин юм. Худалдаанд төрөл бүрийн Д3 витаминууд мөн Д3 амин дэмийг агуулсан хүнсний болоод бусад бүтээгдэхүүнүүд худалдаалагддаг. Харин яг аль Д3 амин дэмийг хэрэглэх ёстой вэ?

Бид танд хоёр төрлийн шийдэл танилцуулъя, харин та хэрэглэх үгүйгээ өөрөө шийдээрэй, 

Бидний урьд танилцуулсан жирэмсний мульти витаминд агуулагдаж байгаа Д3 хэмжээ нь 25µg буюу (%NRV) өдөрт авах 500% хэмжээгээр агуулагдсан байдаг. Энэ нь эх ургийн авах хэмжээг бүрэн нөхөх ба хэрэглээний явцад ургийн Д3 Витамины нөөцлүүр хангамжийг бүрэн бүрдүүлж, дутагдлаас сэргийлдэг байна.

11 Жирэмсний Мультивитамин хэрэглэхийн ашиг тус
 Харин жирэмсэн эмэгтэй та өөр төрлийн амин дэм хэрэглэж байгаа ч Д3 аминдэмийг нэмэлтээр сонгон хэрэглэх шаардлагатай байвал бид танд АНУ-д үйлдвэрлэсэн ChildLife брэндийн органик Д3 витаминыг хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь энэхүү ChildLife Organic Vitamin D3 нь цэвэр органик, Non GMO генетикийн өөрчлөлттэй түүхий эд агуулаагүй, Gluten free-глютен агуулаагүй, 98%-ийн цэвэршүүлэлттэй, тосон суурьтай Д амин дэм юм. 1 дусалдаа 400IU агуулсан ба өдөрт авах хэмжээгээр дуслын тоог тохируулан хэрэглэнэ. Байгалийн бөөрөлзгөний амттай. Жирэмсэн эхчүүд, Нярай, төрсөн хүүхдэд хэрэглэхэд тохиромжтой.

image-6.png

 

Нарны амин дэмийг – Нарханууддаа зориулаарай,  

© 2025 NovaLink. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.