Folic Acid буюу Фолийн Хүчил,
Жирэмсний үзлэг болоод хяналтын эмч нар ихэвчлэн Фолийн хүчил нэмэлтээр хэрэглэхийг санал болгодог. Учир нь Фолийн хүчил нь жирэмсэн эх ба урагт хоёуланд нэн тустай үйлчилгээтэй төдийгүй урьдчилан сэргийлэх чухал алхам болж өгдөг байна. Жирэмсэн үед Фолийн хүчлийн гол ашиг тусуудыг дурдвал,
Мэдрэлийн системийн хөгжлийг дэмжинэ: Фолийн хүчил нь ургийн тархи нугас, мэдрэлийн үүсэл, хөгжилд зайлшгүй шаардлагатай байдаг. Төв мэдрэлийн системийг бүрдүүлэгч хэсэг болох нугас нь нурууг даган тогтох ба ураг үүсэж эхлэх үеэс төрөн төртлөө бүрэлдэн хөгжиж байдаг. Жирэмсний эхний үе шатанд хангалттай хэмжээний Фолийн хүчил хэрэглэх нь нугасны Бифида (нугасны ивэрхий), Аненцефали (тархи нугасны залгаасын алдагдал), мэдрэлийн гуурсан хоолойн гажиг (NTDs) үүсэх эрсдэлийг бууруулдаг. Эдгээр нь насан туршийн үр дагаварт хүргэж болзошгүй ноцтой гажгууд юм.
Цусны улаан эс үүслийг дэмжинэ: Фолийн хүчил нь цусны улаан эсийг шинээр үүсэхэд зайлшгүй шаардлагатай амин дэм юм. Жирэмсэн үед цусны эргэлтийн ажиллагааны хэмжээ эрс нэмэгдэж, үүнийг дагаад шинээр үүсэх улаан эсийн эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Иймээс Фолийн хүчил нь цус багадалтаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг ба цус багадалт нь ядрах, сульдах зэрэг хүндрэлүүдээр илэрч болно.
ДНХ-ийн нийлэгжилт: Фолийн хүчил нь ДНХ-ийн нийлэгжилт, засвар үйлчилгээнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь ургийн хөгжлийн явцад үүсдэг эсийн хурдацтай хуваагдал, өсөлтөд чухал ач холбогдлыг өгдөг.
Төрөлхийн гажиг үүсэхээс урьдчилан сэргийлэх: Фолийн хүчил нь тархи нугасны согогоос гадна уруул тагнайн сэтэрхий, зүрхний зарим гажиг, үе мөчний гажиг зэрэг ургийн гажиг үүсэх эрсдэлийг бууруулахад тусалдаг.
Жирэмсэн эхийн эрүүл мэнд: Фолийн хүчил нь жирэмсэн үед эхийн эрүүл мэндийн зарим хүндрэл, тухайлбал Preeclampsia¹ , жирэмсний үеийн чихрийн шижин зэрэг эрсдэлийг бууруулахад тусалдаг.
Дутуу төрөх эрсдэлийг бууруулдаг: Зарим судалгаагаар Фолийн хүчлийг хангалттай хэрэглэх нь дутуу төрөх, жин багатай төрөх эрсдэлийг бууруулдаг нь тогтоогдсон байдаг.
Ийм олон чухал ашиг тусуудтай учраас эмч нар Фолийн хүчлийг хэрэглэхийг санал болгодог байна. Жирэмсний үед Фолийн хүчлийн ашиг тусыг хүртэхийн тулд жирэмслэлтээс өмнөх болон жирэмсэн үеийн витамин эсвэл фолийн хүчлийн бэлдмэлийг хэрэглэж эхлэх ба жирэмсний эхний гурван сард заавал тасалдалдуулалгүй хэрэглэхийг зөвлөж байна. Ногоон навчит ногоо, баяжуулсан үр тариа, буурцагт ургамал, цитрус жимс зэрэг төрөл бүрийн хоол хүнснээс фолийн хүчил авч болно. Гэхдээ яг хангалттай хэмжээгээр авч буйгаа тодорхой мэдэх боломжгүй учраас нэмэлт Фолийн Хүчлийн Витамин амин дэмүүдийг хэрэглэхийг санал болгож байна.
Жирэмсэн үед хэрэглэх фолийн хүчлийн өдөр тутмын хэрэглээ нь улс орон, хувь хүний нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байдаг ч нийтлэг заавар бол өдөрт бүр 600-800 микрограмм (мкг) эсвэл 200-300µg хэмжээний фолийн хүчил хэрэглэх нь зохимжтой.
Pro Ven Prenatal Multi Vitamin нь 500 µg агуулсан байдаг нь өдөрт авах тунгийн (%NRV) 250% ийг өгдөг. Фолийн хүчил нь ийм олон сайн талуудтай боловч дангаар нь хэрэглэхэд ходоод өвдөх, цээж гашуу оргих, зарим тохиолдолд огиж бөөлжих, өтгөн хатах зэрэг тааламжгүй байдлуудыг үүсгэдэг. Pro Ven Prenatal Multi Vitamin нь 10 тэрбум Пробиотик (ашигтай бактери) агуулсан байдаг учраас шингээлтэд ямар нэгэн зовиургүй, тааламжгүй байдлуудыг үүсгэдэггүй байна. Мөн олон төрлийн Витамин амин дэмүүдийг тус тусад нь уухгүйгээр, нэг дор багцалсан Мулти Витаминыг хэрэглэх нь амар хялбар бөгөөд баталгаатай хэрэглээ юм.

Preeclampsia¹ - Преэклампси нь ихэвчлэн жирэмсний 20 дахь долоо хоногоос хойш тохиолддог бөгөөд цусны даралт ихсэх ( hypertension ) - тэй хавсран элэг, бөөр зэрэг олон эрхтэн тогтолцооны өөрчлөлтөөр илрэх ноцтой эмгэг юм. Хүндэрвэл амь насанд ч аюултай. Преэклампси нь цусны даралт ихдэх, гэнэт хавагнах, толгой өвдөх, хараа өөрчлөгдөх, хэвлийн өвдөлт, шээсний гарц багасах, зэргээр илэрч. эх болон урагт янз бүрийн эрүүл мэндийн олон хүндрэлүүдийг үүсгэдэг.
© 2025 NovaLink. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Жирэмсэн / Xөхүүл Ээж
Нярай
Бага / Өсвөр Насныхан
Насанд Хүрэгчид
Ахмад Насныхан
Бүх Насныхан