Аутизмаас сэргийлэх боломжтой юу?
Бид энэхүү нийтлэлээрээ Аутизм , аутизмын хүрээний эмгэгийн үүсэл болон үүсэх эрсдэлийг бууруулахад чиглэсэн зөвлөгөөг хүргэж байна. Энэ эмгэгийг олон улсын нэршлээр "Аутизмын спектрийн эмгэг (ASD) буюу Аутизмын хүрээний эмгэг" гэж нэрлэдэг. Аутизм гэдэг нь тархины хөгжилтэй холбоотой эмгэг бөгөөд хүүхдийн нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл, хэл яриа, зан авир, үйл хөдлөл зэрэгт нөлөөлдөг онцлог шинжтэй эмгэг юм. Аутизмын анхны шинжүүд ихэвчлэн 1-3 насанд ажиглагдаж эхэлдэг.
🧠 Аутизмтай хүүхдэд дараах шинжүүд илэрч болно. Үүнд:
- Бусадтай нүдээр харилцах, инээмсэглэл үзүүлэх, хариу дохио зангаа өгөх нь бага байх, ( ойролцоогоос 12 сартайгаас)
- Хэл яриа удаан хөгжих буюу огт ярихгүй байх, (16 сараас 24 сар орчимд)
- Нэг төрлийн үйлдлийг дахин давтаж хийх (жишээ нь: нэг зүйл эргүүлэх, гараа савлах)
- Өөрчлөлтөд дургүй, нэгэн хэвийн байдалд дуртай байх,
- Тоглоомоор хэвийн бус тоглох, (жишээ нь: тоглоомын машинаар тоглохын оронд зөвхөн дугуйг нь эргүүлэх үйлдлийг байнга хийх)
- Бусад хүүхдүүдтэй тоглохгүй, ганцаар тусгаарлагдаж тоглох,
Гэхдээ дээрх шинжүүд хүүхэд бүрд өөр өөрөөр илэрдэг байна. Зарим хүүхэд ухаалаг, хэл яриа сайтай ч, бусадтай буюу олон хүмүүстэй харилцах харилцаанд хүндрэлтэй байж болно. Энэ нь аутизмын нэг хэлбэр буюу хөнгөн хэлбэрийн аутизм гэж үздэг.
Аутизм хэрхэн үүсдэг вэ?
Аутизмын үүслийн шалтгаан нь хэд хэдэн хүчин зүйлүүдээс нөлөөлж болзошгүй гэж үздэг. Үүнд:
- Удамшил – гэр бүлд (эцэг эх, өмнөх хүүхэд аутизм оношлогдсон гм) аутизмтай хүн байгаа тохиолдолд эрсдэл өсдөг,
- Жирэмсэн үеийн эрүүл мэнд – эхийн халдвар, архаг өвчнүүд, үрэвсэл, дархлааны эмгэг болон хорт зуршил гм,
- Агаарын бохирдол , хүнд металлын хордлого гэх мэт гадаад орчны хүчин зүйлс,
- Гэдэсний бичил биетүүдийн бүтэц ба тэнцвэр – сүүлийн үеийн судалгаагаар эхийн гэдэсний эрүүл орчин тархины хөгжилд нөлөөлж болох нь тогтоогдсон.
Яг аль шалтгаанаас үүдэлтэй болох нь нарийн тогтоогдоогүй, хавсарсан шалтгаануудаас ч байж болдог. Хэдий тийм боловч 1 Удамшил , 2 Жирэмсэн үеийн эрүүл байх нь хувь хүн өөрөөс нь ихэд шалтгаална. Харин 3 Агаарын бохирдол ба 4 Гэдэсний бичил биетүүдийн бүтэц ба тэнцвэрийн талаар шинээр хийгдсэн судалгаанаас мэдээлэл өгье. Агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх талаар та манай бэлтгэсэн link(Шингэн Хүчилтөрөгчийн бэлдмэл) нийтлэлээс уншина уу.
Жирэмсэн үеийн гэдэсний бичил биетүүдийн бүтэц ба тэнцвэр,
Жирэмсэн эхийн гэдэсний бичил орчин бол зүгээр нэг хоол боловсруулах машин биш юм. Энэ бол ургийн үүсэл хөгжил, шинэ амьдралын үндэс суурь. Иймд жирэмсэн ээжийн гэдэс доторх бичил ертөнц бол хүүхдийн дархлаа, тархины хөгжил, эрүүл ирээдүйн эхлэл юм. Иймээс гэдэсний бичил орчин гэдэг бол жирэмсэн эмэгтэйчүүдийн хоёр дахь зүрх нь юм. Гэдэсний бичил биетүүд нь бидний айдас, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс, жингийн зохицуулалт, бүр цаашлаад дархлааны эмгэгүүд, 1-р хэлбэрийн чихрийн шижин, арьсны эрүүл мэнд чонон хөрвөс зэрэг өвчинд хүртэл нөлөөлдөг байна.
Сүүлийн жилүүдэд хүний гэдэсний бичил биетний экосистем (microbiota) нь эрүүл мэндэд ямар гүн нөлөөтэй болох талаар олон судалгааг хийж, үр дүнгүүдийг батлан гаргаж байна. АНУ-ын Виржиниагийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн судлаачид амьтан дээр хийгдсэн туршилтад тулгуурласан нэгэн шинэ судалгаагаар, гэдэсний бичил биет ба аутизмын спектрийн эмгэг хооронд тодорхой холбоо байгааг илрүүлжээ. Гэхдээ судлаачдын үзэж буйгаар энэ нөлөө нь хүүхдийн өөрөөс нь илүүтэйгээр эхийн гэдэсний хэвийн бичил биетнээс шалтгаалах хандлагатай гэнэ. Жирэмсэн эхийн гэдэсний хэвийн бичил биетний орчин (microbiota) экосистемийн тэнцвэр алдагдаж, ашиггүй бактерийн хэмжээ хэт ихэссэнтэй холбоотойгоор IL-6, IL-17a, TNF-α гэх мэт үрэвслийн цитокенууд үүсэж эхийн цусанд ордог байна. IL-17a (interleukin-17a буюу интерлукейн 17 а) үрэвслийн шинжтэй цитокенууд нь ургийн тархины хөгжлийн зарим хэсгүүдийг сааруулах, зогсоох (блоклодог) үйлчлэлийг үзүүлж, ургийн аутизмтай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Судалгааны ахлагч Доктор Жон Люкенс “Хэвийн бичил биетийн бүтэц тархины хөгжилд олон талаар нөлөөлдөг” хэмээн тайлбарлажээ. Хэрэв та хүсвэл доорх линкээр уг судалгаан дахь туршилтын тухай уншиж болно.
№ | Амьтан дээрхи судалгааны туршилт үр дүнгүүд, |
+1 | Судалгаанд туршилтын хээлтэй хулгануудын биед IL-17a цитокенуудыг тарьж, энэ IL-17a молекул нь аутизмт эсвэл төстэй шинж тэмдэг үүсгэж байгаа эсэхийг шалгажээ. Үүнтэй зэрэгцүүлэн IL-17a молекулыг агуулаагүй хээлтэй хулгануудыг ашигласан ба төрсний дараагаар зулзагууд нь хэвийн зан төлөвтэй байв. Харин IL-17a молекулыг хиймлээр суулгасан хулганаас гарсан зулзагууд нь аутизмтай төстэй шинж тэмдгүүд үзүүлсэн байна. Мэдрэг чадвар муутай, хариу үйлдэл үзүүлдэггүй, дүйнгэ зулзагууд гарсан байна. Судлаачид энэхүү туршилтаар зоссонгүй ахин нэг өөр туршилтыг хийсэн байна. Энэ нь эрүүл хээлтэй хулганаас эрүүл үр хөврөлийг нь авч, IL-17a цитокен агуулсан хулганад шилжүүлэн суулгасан (embryo transplant ) байна. . Үүний үр дүнд эрүүл үр хөврөлтэй байсан бүлгийн зулзагууд ч мөн адил төрсний дараагаар аутизмтай төстэй шинж тэмдгүүд үзүүлжээ. Энэхүү IL-17a молекул нь аутизмд хүргэдэг нь энэхүү туршилтаас батлагдсан ба өмнө нь хийгдсэн туршилтуудаас псориаз, тархины олон төвт хатуурал, ревматоид артрит зэрэг өвчнүүдтэй холбоотой байж болох нь тогтоогдсон байдаг байна. Энэ судалгаа нь хараахан хүн дээр нотлогдоогүй ч аутизмын шалтгааныг ойлгоход чухал гарц, арга замыг нээж байна. Судлаач Жон Люкенсийн хэлснээр, дараагийн алхам бол: “Эхийн гэдэсний бичил орчны яг ямар бүрэлдэхүүн аутизмын хөгжилд нөлөөлж буйг нарийн олж тогтоох, мөн ижил төстэй хамаарлыг хүний судалгаанд ч тогтоох явдал юм” гэсэн санааг дэвшүүлсэн. Тэрээр дараах санааг дэвшүүлжээ: “IL-17a нь ердөө нэг л хэсэг байж болох юм. Эхийн бичил орчин, тархины хөгжил хоёрын хооронд олон нуугдмал холбоо олон бий.” Энэхүү туршилтыг олон лаборториуд хийж гүйцэтгэсэн ба үр дүнгүүд нь ижил гарсан байна. |
Зөвлөгөө, Шийдэл,
Жирэмсэн эмэгтэйн гэдэсний бичил микробиомуудын тэнцвэрийг хадгалж эрүүл байлгах нөөц бололцоо бидэнд бий. IL-6, IL-17a, TNF-α гэх мэт үрэвслийн цитокенуудыг үүсгэхгүй, үүссэнч дархлаа сайтай байснаар уг үрэвслийг бууруулан устгаж, эрүүлжих боломж бий. Тэнцвэртэй хооллолт баримтлах, ислэг - пробиотик болон пребиотик агуулсан хүнс (тараг, жимс, исгэлэн байцаа гм) хэрэглэж болох ба хэт их чихэр, транс тос, хагас боловсруулсан мах зэрэг хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Мөн А, В, С, D витаминууд, Омега-3, Фолийн Хүчил зэргийг хангалттай авах нь чухал юм.
Хэдий олон төрлийн витамин бэлдмэлүүдийг хэрэглэсэн ч үйлчлэхгүй, амин дэм эрдсийн хангамж муу байх үзэгдэл жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байдаг. Энэ нь ихэвчлэн жирэмсэн эхийн гэдэсний бичил биетний экосистем (microbiota) тэнцвэр алдагдсантай холбоотой. Хоол хүнсний шингээлт муудах, хэт шингэрэх (гүйлгэх), өтгөн хатах гэх мэт шинж тэмдгүүдээр илэрч болох ч яг аль хүнсийг хэдий хугацаанд, хэрхэн боловсруулж, хэдий хэмжээгээр хэрэглэж үр дүнд хүрэх нь ч тодорхой бус байдаг.
Иймээс бид жирэмсэн эмэгтэй танд тусгайлан зориулагдан бүтээгдсэн Их Британи, Англи Улсын ПроВен брэндийн
“For Pregnancy Plus Multivitamins, Minerals & DHA” буюу “Жирэмсний Мультивитамин эрдсүүд ба Ди Эйч Эй”.
“For Pregnancy” буюу “Жирэмсний Пробиотик” -ийг хэрэглэхийг зөвлөж байна.
Энэхүү хоёр төрлийн амин дэм нь Lab4B бүлгийн 10 тэрбум ашигтай бактерийг агуулсан байдаг ба Lab4B бүлгийн ашигтай бактери нь жирэмсэн эхийн болоод урагт тусгайлан зориулагдан үйлдвэрлэгддэг. Жирэмсэн эхийн биеийн дархлааг дэмжих, гэдэсний бактерийн тэнцвэрийг хадгалах, жирэмсэн эх, урагт очиж байгаа шим тэжээлийн шингэлт, хүрэх механизмыг хүртэл дэмждэг. Мөн үр дүнтэй, аюулгүй хэрэглээ нь болдог байна. Хамгийн чухал нэг зүйл бол жирэмсэн үеийн үрэвсэл, дээр дурьдсан IL-6, IL-17a, TNF-α гэх мэт үрэвслийг үүсгэхгүй байх орчныг бий болгох процесс юм. Ингэснээр Аутизмаас урьдчилан сэргийлэх буюу үүсэх эрсдлээс сэргийлж болох эрүүл мэндийн зөвхөн нэг төрлийн шийдэл нь болдог байна.
Эрүүл ирээдүй - Эрүүл мэндийн зөв шийдэл бүхий энгийн хэрэглээнээс үүдэлтэй.
Ашигласан судалгаа, ном сэтгүүл:
Maternal gut microbiota and autism in offspring (Nature, 2020)
Microbiota-driven IL-17A pathway and neurodevelopment (The Journal of Immunology)
Prenatal inflammation and risk of neurodevelopmental disorders (Lancet Psychiatry)2019
Study Suggests Key Link That Could Help Explain Autism Development (University of Virginia School of Medicine) 2025
© 2025 NovaLink. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Жирэмсэн / Xөхүүл Ээж
Нярай
Бага / Өсвөр Насныхан
Насанд Хүрэгчид
Ахмад Насныхан
Бүх Насныхан