Хүргэлт үнэгүй 70120212
  • Тусламж хэрэгтэй байна уу? Бидэн рүү залгах:   7012-0212

Pregnancy Health Education

“Non GMO” буюу Генетикийн өөрчлөлтгүй хүнс, Витамины тухай,

“Non GMO” буюу Генетикийн өөрчлөлтгүй хүнс, Витамины тухай,

"Non GMO" гэдэг нь "Генийн хувьд өөрчлөгдөөгүй организм" гэсэн үг юм. Энэ нь генийн инженерчлэл, орчин үеийн биотехнологийн дэвшилтэд аргуудыг ашиглан генетикийн хувьд өөрчлөгдөөгүй  (ихэвчлэн газар тариалангийн) хүнсний бүтээгдэхүүнийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, хувиргасан амьд организмын бус бүтээгдэхүүнийг уламжлалт үржүүлгийн аргаар байгалийн жамаар, удамшлын (ДНХ) буюу генетикийн материал нь өөрчлөгдөөгүй ургамал, амьтнаас гаргаж авдаг эгсэн үг юм.

Генетикийн өөрчлөлт гэдэг нь тухайн организмын ДНХ-ийг ашиглан гарцыг нэмэгдүүлэх, хортон шавьжид тэсвэртэй байх, шим тэжээлийн агууламжийг сайжруулах, хадгалах хугацааг уртасгах гэх мэт олон зорилгоор хийгддэг. Энэ нь ихэвчлэн тухайн хөгжүүлэх гэж буй организмын геньд бактери, Crispr-cas9, gene gun зэрэг аргуудын тусламжтайгаар   нэмж оруулах замаар хийгддэг.

Тэгвэл “GMO” буюу генетикийн өөрчлөлттэй хүнс, хүнсний материалууд, Витамины түүхий эд материалууд нь хүний эрүүл мэндэд хортой юу?  

Энэ нь  хоёр талтай ойлголт. Одоогийн байдлаар шинжлэх ухааны шууд баримтат суурилж, хортой гэдгийг нь тогтоогоогүй байна. Мөн яг баталгаатай хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй гэх “GMO” буюу генетикийн өөрчлөлтийг бүртгэж баталгаажуулаагүй байна. “GMO” ба “Non GMO”  хэрэглээ нь хувь хүний өөрийн сонголт ба сүүлийн жилүүдэд “Non GMO” сонголтыг дэмждэг хүмүүс ихсэх хандлагатай байгаа ба дэмжих хөдөлгөөн ч өрнөж байна. Гэхдээ “GMO” буюу генетикийн өөрчлөлт нь хэд хэдэн ашигтай давуу талуудтай, Үүнд, 

  • Дэлхийн хүн амын өсөлт, түүнийг дагасан хүнсний хангамжийн асуудалд сайнаар нөлөөлдөг.  ( илүү их ургац авах нөхцөлийг бүрдүүлдэг )

  • Генетикийн өөрчлөлт нь тухайн бүтээгдэхүүнд агуулдаг сөрөг нэгдлүүдийг багасгаж арилгах бололцоог өгдөг, Жишээ нь харшил үүсгэгч уургийг ялгах бололцоог бий болгодог гэх мэт олон давуу талууд бий.

  • Тогтвортой тариалалт эсвэл фермийн үйл ажиллагааг дэмждэг. Энэ нь байгаль цаг уурын өөрчлөлтөнд тэсвэртэй үрийг бий болгох боломжтой гэсэн үг юм.

Гэсэн хэдий ч хүмүүс ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс шалтгаалан, “Non GMO” буюу Генетикийн өөрчлөлтгүй хүнс, Витаминыг сонгож хэрэглэх нь ихсэж байна. Азаар бид “Non GMO” буюу Генетикийн өөрчлөлтгүй хүнс, Витаминыг бүртгэж баталгаажуулж болдог ба эх үүсвэр органик мөн генетикийн өөрчлөлтгүй гэсэн баталгаажилтын шошгыг тухайн бүтээгдэхүүн дээрээс харж болно. 

image-7.jpeg

2007 Хойд Америкийн органик хүнс үйлдвэрлэгч борлуулагчдын холбооноос “Non GMO” буюу Генетикийн өөрчлөлтгүй хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа ба тухайн бүтээгдхүүний түүхий эд, орц найрлагт, тодорхой стандарт шаардлага, шинжилгээ, эх үүсвэрийн шалгалт хийсэн зэрэгт үндэслэн,  “Non GMO” буюу Генетикийн өөрчлөлтгүй гэсэн шошгыг үйлдвэрлэгч нарт олгодог байна.  

Жирэмсэн хүн яг алийг хэргэлэхийг зөвлөж байна вэ? “GMO” юу эсвэл “Non GMO”?  

Тэгэхээр бид түрүүн дурдсан “GMO” буюу генетикийн өөрчлөлттэй хүнс Витаминуудын эрүүл мэндэд үзүүлж буй хор хохирлыг баримтаар яг таг тогтоогдоогүй байгаа гэж. Ирээдүйд юу тохиолдож болохыг хэн мэдэх билээ, өөрөөр хэлбэл ирээдүйд бидэнд генийн өөрчлөлттэй хэрэглээнээс ямар эрсдэл учрахыг одоогоор мэдэхгүй байна. 

Нөгөө талаар “Non GMO” буюу Генетикийн өөрчлөлтгүй хүнс, Витаминыг хэрэглэснээр одоо цагт эсвэл ирээдүйд ч тэр ямар нэгэн эрсдэл учрахгүй гэдэгт итгэлтэй байна. Хүн байгалийн зохицлоос өөр сайн сонголт байгаа юу? гэдгийг эргэцүүлэн бодоорой. Жирэмсэн таны хэвлийд бүрэлдэн буй ураг, таны өхөөрдөм үрст органик, генетикийн өөрчлөлтгүй хүнс Витамин шиг сайн дэмжлэг хаана байх билээ. Ийм учраас дан ганц жирэмсэн үед ч гэлтгүй бага насны хүүхдүүд, хүүхдүүдэд аль болох генетикийн өөрчлөлтгүй хүнс Витаминыг сонгон хэрэглэхийг зөвлөж байна. 

Харин таны сонголт “Non GMO”  буюу Генетикийн өөрчлөлтгүй хүнс, Витамин бол , та худалдан авч хэрэглэхдээ дараах зүйлүүдийг анхаараарай,

A sign with a butterfly on it  Description automatically generated
  • Шошгыг шалгах: Бүтээгдэхүүний шошго дээрх лого тамгыг харна уу. “Non GMO”  тамга нь тухайн бүтээгдэхүүнийг магадлан итгэмжлэгдсэн баталгаажуулалтын хөтөлбөрөөс: Генетикийн өөрчлөлтгүй хүнс, Витамин болохыг баталгаажуулсан бөгөөд давхар USDA-ийн органик стандартад нийцэж байгааг харуулж байдаг.

  • Бүтээгдэхүүний тайлбарыг унших: Бүтээгдэхүүний тодорхойлолт, сав баглаа боодол, маркетингийн материалууд зэргээс органик эсвэл Non GMO гэрчилгээний талаарх мэдээллийг шалгана уу. 

  • Брэндээр баталгаажуулах: Витамин үйлдвэрлэдэг брэндийн албан ёсны вэбсайтад зочилно уу. Нэр хүндтэй брэндүүд ихэвчлэн өөрсдийн гэрчилгээ, түүний дотор органик эсвэл Non GMO гэрчилгээний талаарх мэдээллийг вэбсайтдаа тавьсан байдаг. 

  • Та баталгаажуулалтын агентлагийн вэбсайтад зочилж, баталгаажсан бүтээгдэхүүний мэдээллийн сангаас бүтээгдэхүүн эсвэл брэндийг хайж олох замаар гэрчилгээний жинхэнэ эсэхийг шалгах боломжтой. Баталгаажуулалтын стандарт, шошгууд нь өөр өөр улс орнуудад өөр өөр байдгийг санаарай. (North America or Euro etc)

  • Итгэмжлэгдсэн, албан ёсны дистрибьютер байгууллагуудаас худалдаж аваарай, мөн хууль дүрэм журмын дагуу импортлогддог эсэхийг магадлах хэрэгтэй.

Манай “НоваЛинк” Эм БИБ ханган нийлүүлэх байгууллагын “Vitamin Shop” -оор худалдаалагдаж байгаа Витамин шим тэжээлүүд нь баталгаат брэндүүд төдийгүй органик, Non GMO шошгуудтай ба Хойд Америкийн болон Евро бүсийн агентлаг хөтөлбөрүүдээс баталгаажсан байдаг юм. Мөн та сонирхсон витаминуудыг, хамаарах мэдээллийн хамтаар манай вебсайтаас харж болно.

© 2025 NovaLink. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.