Жирэмсэн үеийн Пробиотик хэрэглээний тухай,
Пробиотик гэдэг нь бичил организмууд болох ашигтай бактериуд юм. Хүний биед сайн муу хоёр төрлийн бактериуд зэрэгцэн оршиж байдаг. Эдгээр бактериуд болох бичил организмууд нь бүдүүн гэдэс, арьс, уушиг, үтрээ, шээсний зам, аманд агуулагдаж байдаг. Хүний дархлаа тогтолцооны 70% орчим нь бүдүүн гэдсэнд агуулагдаж буй эдгээр ашигтай бактеритай холбоотой. Мөн хоол тэжээл, амин дэм эрдсийн шингээлт цаашлаад шаардлагатай байгаа эд эсүүдэд хүргэх бодисын солилцооны гол механизм болж өгдөг. Иймээс хүний биеийн хоёр дахь зүрх бол бүдүүн гэдэс, түүнд орших бичил организмууд юм.
Эдгээр сайн муу бактериуд буюу бичил организм нь нэг экосистемийг бүрдүүлдэг гэж үздэг. Энэ экосистемийн тэнцвэрээс шалтгаалаад хүний биед ихээхэн өөрчлөлтүүд бий болж байдаг. Сайн бактериуд тэнцвэртэй хэлбэрээр хүний биед агуулагдах нь эрдэс шим тэжээлийг зохистой шингээж, шаардлагатай эд эсүүдэд хүргэх (нийлэгжилт), биеийн дархлааг сайжруулах, эм эмчилгээг дэмжиж, эрүүлжих процессыг түргэсгэх зэрэг олон арван эерэг нөлөөтэй байдаг.
Жирэмсэн үед эхийн бичил орчны тэнцвэр амархан өөрчлөгдөх эрсдэлтэй, хэрэв бичил организмууд буюу ашигтай бактериудын тэнцвэр алдагдвал:
- Дархлаа сулрах,
- Хоолны хордлогод их бага хэмжээгээр өртөх,
- Арьсанд харшлын тууралт гарах,
- Үтрээний мөөгөнцөр нэмэгдэх,
- Амьсгалын замын халдвар давтагдах,
- Хэвлийн хий нэмэгдэх, суулгах, өтгөн хаталт болох шинж тэмдгүүд илэрч болно.
Бичил организмын экосистемийн тэнцвэрийг дэмжигч гол хэрэглээ нь Пробиотик болон Пребиотик юм. Пробиотик нь хүний биед оршдог ашигтай бактериудыг нэмэлтээр авч байгаа хэлбэр юм. Иймээс нэмэлтээр пробиотик хэрэглэх хэрэгцээ үүсдэг. Жирэмсэн үед Пробиотик хэрэглэх нь эрүүл мэндийн олон ашиг тустай байдаг.
Харин нэмэлтээр хэрэглэж болох жирэмсэнд зориулж, тусгайлан үйлдвэрлэсэн Пробиотик ховор байдаг. Lab4b бүлгийн буюу Lactobacillus salivarius, Lactobacillus paracasei, Bifidobacterium animalis subsp. lactis, Bifidobacterium bifidum зэрэг ашигтай бактериуд нь жирэмсэн эмэгтэйчүүд, нярай бага насны хүүхдүүд, хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэхэд нэн тохиромжтой байдаг нь судалгаагаар батлагдсан байна.
Нэмэлтээр авсан ашигтай бактериудын үйлчлэлээр бичил орчны экосистем тэнцвэржиж дээрх хүндрэлүүд арилдаг ба таатай тухтай байдлыг үүсгэдэг. Lab4 b бүлгийн пробиотик нь жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл ээжүүд болон нялхаст зориулан Англид боловсруулагдсан эмчилгээний түвшний пробиотик юм. Lab4b бүлгийн ашигтай бактериуд нь жирэмсэн эмэгтэйн биед дараах үйлчилгээг үзүүлдэг.
Гэдэсний бичил орчны тэнцвэрийг хангах,
- Хоол хүнс, эрдэс, шим тэжээлийг шингээх чадварыг сайжруулах,
- Мөөгөнцөр, арьсны хүндрэлүүдийг багасгаж хэвийн хэмжээнд барих,
- IL-6, IL-17a, TNF-α зэрэг үрэвслийг дарангуйлж, эрсдэлийг арилгах,
- Дархлааг дэмжин, ургийн тархины мэдрэлийн системийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг байна.
Жирэмсэн эмэгтэй нь нэг биш хоёр бие организмын бактерийн тэнцвэрийг хангах, зөвхөн шим тэжээл авах бус, шим тэжээлийг шингээх, дамжуулах, түүнийг урагт аюулгүй хүргэх шаардлагатай тулгардаг учраас жирэмсний пробиотик агуулсан мульти витамин эсвэл жирэмсний пробиотикийг нэмэлтээр хэрэглэх нь оновчтой шийдэл болдог.
Сонирхуулж хэлэхэд, Пробиотик ба Пребиотик 2-ын ялгааг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Дээр хэлсэнчлэн Пробиотик нь хүний биед оршдог ашигтай амьд бичил биетнүүд буюу бактериуд юм. Харин Пребиотик гэдэг эдгээр бактериудыг тэжээж, өсгөж, хамгаалдаг хоол хүнсний ширхэглэг, байгалийн нэгдлүүд юм.
Энгийн ойлголтоор тайлбарлавал:
Пробиотик = Амьд ашигтай бактери
Пребиотик = Ашигтай бактерийн амьдрах орчин, тэжээлийнх нь тэтгэгч тэжээл юм.
"Пробиотик бол амьд амь, харин пребиотик бол түүний амин дэм нь юм. Тэд хамтдаа гэдэсний экосистемийг дэмждэг, хамтрагчид билээ."
Пребиотик нь хоол боловсруулах замаар задардаггүй бөгөөд гэдсэнд очоод ашигтай бактериудын үйл ажиллагааг дэмждэг. Тиймээс Пребиотикийн хэрэглээг хоол хүнснээс бүрэн авах боломжтой. Пребиотик ихээр агуулсан хүнсэнд,

Бидний хүнсэнд ихэвчлэн хэрэглэдэг зүйлүүдэд Пребиотик ихээр агуулсан байдаг учраас жирэмсний пробиотик агуулсан мульти витамин эсвэл жирэмсний пробиотикийг нэмэлтээр хэрэглэх нь зөв шийдэл гэдгийг та хэдийнээ ойлгосон байх.
Иймээс жирэмсэн эмэгтэйчүүд та нартаа Их Британи, Англи Улсын ПроВен брэндийн:
• “For Pregnancy Plus Multivitamins, Minerals & DHA” буюу “Жирэмсний Мультивитамин эрдсүүд ба Ди Эйч Эй”.
• “For Pregnancy” буюу “Жирэмсний Пробиотик” -ийг хэрэглэхийг зөвлөж байна.
Энэхүү хоёр төрлийн амин дэм нь Lab4B бүлгийн 10 тэрбум ашигтай бактерийг агуулсан байдаг. Пробиотик хэрэглээ нь ургийн болоод жирэмсэн эхийн эрүүл мэндийн хамгийн зөв шийдэл болдог. Ирээдүйгээ эрүүл мэндээр тэтгээрэй.

© 2025 NovaLink. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Жирэмсэн / Xөхүүл Ээж
Нярай
Бага / Өсвөр Насныхан
Насанд Хүрэгчид
Ахмад Насныхан
Бүх Насныхан