Жирэмсний Мультивитамин хэрэглэхийн ашиг тус,
Бид энэ нийтлэлээрээ Жирэмсний Мультивитамины хэрэглээ, ашиг тусын талаар өгүүлэх болно. Жирэмсний Мультивитаминыг жирэмсэн эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан биологийн идэвхт нэмэлт бүтээгдэхүүн юм. Жирэмсний Мультивитамин нь ихэвчлэн эхийн эрүүл мэнд, ургийн эрүүл өсөлт хөгжилд чухал ач холбогдолтой витамин, эрдэс бодисын хослол юм. Бид бусад нийтлэлүүдээрээ дамжуулан тухайн Витамин эрдсийн талаар дэлгэрэнгүй тайлбарладаг учраас маш цөөхөн үгээр товчлон хүргэе. Жирэмсэн эмэгтэй болон урагт мультивитамин нь дараах эрүүл мэндийн ашиг тусыг үзүүлдэг, Үүнд,
Жирэмсэнд үзүүлэх нөлөөлөл нь,
Жирэмсний мултивитаминууд нь эхийн эрүүл мэнд, энерги, дархлааны үйл ажиллагаанд шаардлагатай шим тэжээлийг авахад тусалдаг. Жирэмсэн үед зарим шим тэжээлийн хэрэгцээ эрс нэмэгддэг учраас хэрэглэх нь зүйтэй.
Эрүүл мэндийн хүндрэл, эрсдэлийг бууруулах: Жирэмсэн үед витамин, эрдэс бодисыг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь жин багатай, дутуу төрөлт зэрэг зарим хүндрэлийн эрсдэлийг бууруулахад тусалдаг.
Эхийн эрүүл мэндийг дэмжих: Жирэмслэлт нь эхийн биед урьдынхаас илүүтэйгээр эрдэс амин дэмүүд шаарддаг. Үүнд зарим амин дэмүүдийг дурдвал :
Витамин С ба Цайр: Жирэмсэн үед суларч болзошгүй дархлааг дэмжинэ.
Кальци, магни: Цусны даралтыг зохицуулахад дэмжлэг үзүүлж, преэклампси зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
Төмөр: Цусны улаан эс үүсэхийг дэмжиж, эх болон хөгжиж буй урагт төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтаас сэргийлнэ.
В витамины иж бүрдэл (В1, В2, В6, В12): Биеийн энергийг дэмжиж, цусны улаан эс үүсэхэд тусалдаг төдийгүй дархлааны дэмжлэгийг ч үзүүлдэг байна.
Ургийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл нь,
Жирэмсний мултивитаминд агуулагдах фолийн хүчил, төмөр, кальци, (A, C, D гэх мэт) төрөл бүрийн витаминууд, чухал тэжээллэг эрдэс бодисууд нь хүүхдийн тархи, яс, ерөнхий өсөлтөд чухал үүрэгтэй.
Фолийн хүчил (фолийн хүчил): Ургийн тархи нугасны мэдрэлийн системийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардагдах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг.
Кальци, Д витамин: Ургийн ясны болоод шүдний хөгжлийг дэмждэг.
Омега-3: Хүүхдийн тархи, нүдийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Хүүхдийн сэтгэн бодох ухаалаг байх нь Омега-3 -т агуулагдах DHA-тай холбоотой байдаг.
Дээр дурдсанчилан маш олон эрүүл мэндийн ашиг тустай. Жирэмсний Мультивитамин нь хэрэглэхэд хялбар, ухаалаг шийдэл төдийгүй эхийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжиж, ядаргаа болон жирэмслэлттэй холбоотой бусад таагүй байдлаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Хэдий тийм боловч тэнцвэртэй хоолны дэглэмийг орлох ёсгүй гэдгийг анхаарах нь чухал юм. Жирэмсний биед хэрэгцээт амин дэм, эрдсүүдийг тус тусад нь шаардлагатай болгоныг ууж хэрэглэнэ гэвэл хүндрэлтэй бас шингээлтэд зохисгүй ухаалаг бус алхам юм. Зах зээлд худалдаалагдаж байгаа зарим нэг төрлийн жирэмсний Мультивитамин нь сөрөг үр дагавруудтай байдаг. Шингэлт муутай, өтгөн хатах, цээж гашуу оргиулах, эх үүсвэр тодорхой бус, албан ёсны бүртгэлгүй гэх мэт. Жирэмсний хугацаанд хэд хэдэн төрлийн жирэмсний Мультивитаминуудыг ууж хэрэглэж чанарыг нь мэдэх гэж оролдох нь, эрсдэлтэй төдийгүй цаг хугацаа, санхүүгийн хувьд ч хүндрэлтэй.
Иймд бид та бүхэнд Англи (UK) улсын ProVen корпорацид үйлдвэрлэсэн, For “Pregnancy Plus, Multivitamins, Minerals & DHA” гэх Жирэмсний мултивитаминыг танилцуулж байна. Манай “НоваЛинк” Ханган нийлүүлэх байгууллагын Америк дахь төлөөлөгч/эм зүйч, эмч нарын хамтын ажиллагаагаар ProVen Корпорацитай судалгааны ажлыг хамтран хийдэг ба уг корпорацийн 1996 оноос хойш худалдаалагдан, хэрэглэгдэж байгаа Витаминуудыг Монгол Улсад албан ёсны зөвшөөрөл, бүртгэлийн дагуу импортлон борлуулж байгаа билээ.
Энэхүү Жирэмсний мултивитамин нь хэд хэдэн давуу талууд байдаг. Үүнд:
Жирэмсэн эх болон урагт шаардлагатай 23 төрлийн амин дэм, эрдсүүд бүгд багтсан.
Орцын өдөрт авах хэмжээг хамгийн зохимжтой буюу ямар ч жирэмсэн хүн хэрэглэхэд таатай байхаар тооцож үйлдвэрлэсэн байна.
Уг Жирэмсний Мультивитамин нь өөртөө 10 Тэрбум ашигтай бактери буюу Пробиотикийг агуулдаг нь хоолны шингэлтийг сайжруулж, хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагааг дэмждэг байна.
Жирэмсний мултивитаминд тусад нь ууж хэрэглэдэг Омега-3 тосны хүчлийг хамтад нь савласнаар үр дүнг илүүтэйгээр дэмжиж өгдөг.
Ухаалаг сонголтоор эх ургийн эрүүл мэндийг дэмжье,
Ухаалаг сонголтоор эх ургийн эрүүл мэндийг дэмжие,

© 2025 NovaLink. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Жирэмсэн / Xөхүүл Ээж
Нярай
Бага / Өсвөр Насныхан
Насанд Хүрэгчид
Ахмад Насныхан
Бүх Насныхан