Жирэмсэн үеийн тонус буюу умайн базлалтын тухай,
Шинэчлэгдсэн нийтлэл ,
Жирэмсэн үед умайн базлалт (contraction) явагдах тохиолдлууд байдаг. Умайн базлалт гэдэг нь тайван байгаа булчингийн хэсэгчилсэн өөрчлөлтийн илрэл юм. Умай гурван давхаргатай булчинлаг эрхтэн бөгөөд агших чадвартай булчингийн ширхгүүдээс тогтоно. Умайн булчин цочирч, булчингийн давхарга зангирч агшин, умайн хөндийн даралтыг ихэсгэж умайн базлалт (тонус) үүсгэдэг. Энэхүү умайн базлалт нь удаан хугацаанд үргэлжилж, зовиурууд нэмэгдсэнээр: хүндэрсэн умайн базлалт буюу гипертонустай болоход хүргэдэг. Харин хэд хэдэн төрлийн умайн агшилт базлалтууд байдаг байна.
Braxton Hicks агшилт: үүнийг ихэвчлэн "хуурамч" агшилт гэж нэрлэдэг. Эдгээр нь жирэмсний туршид тохиолдож болох бөгөөд ихэвчлэн төрөх хугацаа ойртох тусам мэдэгдэхүйц болдог. Braxton Hicks-ийн агшилт нь тогтмол бус, ихэвчлэн өвдөлтгүй байдаг бөгөөд дутуу төрөх, гипертонус зэрэг хүндрэлүүд үүсгэдэггүй. Тэдгээрийг ихэвчлэн гэдэс чангарах эсвэл хатуурах гэж тодорхойлдог.
Төрөх үеийн умайн базлалт агшилт: энэ нь төрөлт эхлэхийг илтгэдэг. Тогтмол, хэмнэлтэй бөгөөд аажмаар улам хүчтэй болж, өвдөлт өгөх хугацаа хооронд дахь зай ойртдог байна. Жинхэнэ төрөх үеийн умайн базлалт нь умайн хүзүүг тэлэх, төрөлтийг хурдасгах зэрэг шинж тэмдгүүдийг агуулж байдаг.
Гадаад дотоод хүчин зүйлсээс умайн базлалт буюу тонус өгөлт: Дотоод хүчин зүйлс: эмгэг жирэмслэлт, дотрын өвчлөл, хоолой өвдөлт, бэлгийн замын халдварт өвчин, өмнө нь үр зулбалт хийлгэсэн, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс, гэр бүл болон хамт олны харилцаа, гаднын сөрөг сэтгэл зүйн нөлөөлөл зэрэг.
Гадаад хүчин зүйлс: амьдарч, ажиллаж буй орчны агаар ба хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдлын алдагдал, архи тамхи болон бусад хорт зуршил, ажлын хэт ачаалал (урт хугацаагаар автомашин жолоодох, компьютерын ард удаан хугацаагаар ажиллах) зэрэг олон хүчин зүйлүүдээс шалтгаалан умайн базлалт үүсдэг байна.
Төрөх үеэс бусад үед өгч буй умайн базлалтыг аль болох багасгаж арилгах арга хэмжээг авах нь зүйтэй. Учир нь тоохгүй удаан хугацаанд явснаар, даамжран хүндэрч умайн гипертонуст хүрэхгүй байх хэрэгтэй юм. Гипертонус нь ураг зулбах, дутуу төрөх эрсдэлийг дагуулж байдаг. Мөн умайн агшилт нь ихэсийн цусан хангамжийг хэт багасгаж, умайн судсыг агшаадаг бөгөөд тонусыг багасгаж, эмчлэхгүй удаан хугацаагаар явбал ураг хоол тэжээл, хүчилтөрөгчийн дутагдалд орж цаашлаад энэ нь ургийн жин багасах, ургийн тархины цусан хангамжийг хязгаарлаж, архаг хүчилтөрөгчийн дутагдалд оруулан бидний ярьдгаар тархины даралттай хүүхэд төрөхөд нөлөөлнө. Иймд умайн агшилт базлалт буюу тонусын үед түүнийг үүсгэдэг хүчин зүйлсийг олж тогтоон энэ шалтгааныг арилгах нь маш чухал.
Тонус бууруулах энгийн аргууд:
1. Хооллолт: Ашигтай витамин болон эрдэс ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүн ногоо, нарийн ногоо сонгож хэрэглэх. Хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх түүхий загас (сүши), түүхий өндөг, мах гм. Мөн усны хэрэглээгээ хянах. Хамгийн багадаа цаг тутам нэг аяга цэвэр ус эсвэл шингэвтэр ногоон цай ууж болно. Ус дутлаас үүссэн тонус гэж байдаг.
2. Архи тамхи хэрэглэдэг бол шууд зогсоо. Эрүүл амьдралын хэв маяг баримтлах.
3. Хэт их ажиллахгүй байх, ажил амралтын балансаа сайн барих. Болж өгвөл агаар сайтай орчинд амарч хөдөлгөөний хязгаарлалт хийх нь чухал.
4. Агаар болон орчны бохирдлын сөрөг нөлөөллийг буруулах арга хэмжээ авах.
Улаанбаатар хот болон аймгийн төвүүд сүүлийн жилүүдэд орчны бохирдол ихэсч өвөлдөө утаа, агаарын бохирдол, зундаа хөрсний бохирдол, тоосжилт, автомашины ялгаруулах хорт утаа ихэдсэнээс эх ургийн хүчилтөрөгчийн солилцоог доройтуулж жирэмсэн үеийн зарим хүндрэлүүд ихэсч байна. Иймд Хүчилтөрөгчийг нэмэлтээр авч байх нэн шаардлагатай болжээ. Салхинд гарч, шилмүүст ойд зугаалах нь тустай. Мөн салхинд тогтмол гарах боломжгүй үед манай эмчилгээний стандартад сүүлийн үед өргөнөөр хэрэглэж байгаа хордлого тайлах, хүчилтөрөгчийн хангамж сайжруулах “Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл”ийг тонусын эсрэг санал болгож байна. Учир нь “Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл”ийг хэрэглэгч жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд явуулсан түүвэр судалгаагаар: тонусыг багасгаж, цаашид хэрэглээний явцад арилж байна гэсэн үр дүнг үзүүлсэн ба хэт авиан оношилгооны эмч нарын дүгнэлтэд: ургийн Хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж өгч байгаа нь тогтоогдож байгаа билээ.

© 2025 NovaLink. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Жирэмсэн / Xөхүүл Ээж
Нярай
Бага / Өсвөр Насныхан
Насанд Хүрэгчид
Ахмад Насныхан
Бүх Насныхан