Хүргэлт үнэгүй 70120212
  • Тусламж хэрэгтэй байна уу? Бидэн рүү залгах:   7012-0212
Найз руугаа имэйл илгээх

Mom's Bottom Balm

₮46,000 0% Унтраах ₮46,000

 

ТААТАЙ ЗОВИУРГҮЙ БАЙДАЛ – ОРГАНИК ХЭРЭГЛЭЭ

“Момс Боттом Балм” жирэмсэн үеийн геморрой буюу шамбарамын эсрэг тос. Америкийн Нэгдсэн Улсын MotherLove Herbal компанид үйлдвэрлэв. 

“Момс Боттом Балм” эмчилгээний тос нь эмийн ургамал агуулсан, органик тос юм. Жирэмсэн эх болон урагт сөрөг нөлөөгүй хэрэглээ ба хамгийн зөв сонголт болдог. Witch hazel агуулсан энэхүү тайвшруулах үйлчилгээтэй тос нь жирэмслэлт, төрөлтөөс үүдэлтэй геморройны хаван, загатналтыг багасгахад тусалдаг. Тайван амгалан байдлыг үүсгэх ба хэрэглээний явцад эрүүлжүүлэх процессыг дэмжиж өгдөг. Тосонд агуулагдах бүхий л орцууд нь органик учраас харшилах болон арьсны ямар нэгэн хүндрэл үүсгэдэггүй. Төрөхийн өмнө болоод төрсний дараа хэрэглэж болно. Заавал жирэмсэн гэлтгүй бүх насны хүмүүс (төрсний дараа) гемморойн үед хэрэглэж болно. 

“Момс Боттом Балм” шамбарамын тос нь 4 төрлийн идэвхитэй эмийн ургамалыг агуулдаг. Үүнд:

  • Calendula flower – бактер, вирус болон мөөгөнцөрийн халдвараас хамгаалах 
  • Yarrow herb – хаван бууруулах болон цус алдалтыг зогсоох
  • Witch hazel leaf болон plantain leaf – үрэвслийн эсрэг болон арьсны эсүүдийг нөхөн төлжүүлж үрэвсэл намдаах тус тус үйлчилгээтэй.

• Органик түүхий эд ашиглан үйлдвэрлэв – USDA Organic certified.

• Химийн өнгө оруулагч агуулаагүй – No Artificial colors.

• Verywell Health-ийн 2022 оны шилдэг жирэмсэний арчилгааны тосоор шалгарсан

Геморрой буюу шамбарам нь жирэмсэн болсон эмэгтэйчүүдийн бараг 50%-д нь тохиолддог гэдгийг та мэдэх үү, Ихээхэн олон тохиолдол байгаа биз. Энэ нь жирэмсэн үеийн биеийн өөрчлөлттэй холбоотойгоор үүсдэг эрүүл мэндийн хүндрэл юм. Хүн хүний биеийн онцлого, бодисын солилцоо, дааврын өөрчлөлтүүдээс хамааран хүндрэл нь өөр өөр байдаг. Ихэвчлэн аарцгийн бүсэд цусны судаснуудад даралт ихсэснээс судсанд ихээхэн тааламжгүй, зовиуртай цусан цүлхэн хавдар үүсдэг. Үүнийг Геморрой буюу шамбарам гэдэг. Зарим тохиолдолд цусархаг цүлхэн хавдар хагарч бүүр ч илүү их зовиурыг үзүүлэх, цус алдах нь ч бий. Жирэмсний сүүлийн саруудад таны хүүхэд огцом жин нэмдэг бөгөөд Америкийн Жирэмсний нийгэмлэгийн мэдээлснээр ураг 27 долоо хоногтойдоо ойролцоогоор 1 кг жинтэй байдаг бол 32 долоо хоногтойдоо 2 дахин их жинтэй буюу ойролцоогоор 2 кг жинтэй болдог. Үүнээс үүдэн жирэмсний сүүлийн саруудад шамбарамтай болох магадлал өсдөг байна. Геморрой буюу шамбарам эхлэх шинж тэмдэг өөрт чинь мэдрэгдсэн цагаас эхлэн, жирэмсний шамбарам эмчилгээний тосыг хэрэглэхийг санал болгож байна. Америкийн Нэгдсэн Улсын Motherlove брэндийн  “Момс Боттом Балм” органик жирэмсний шамбарамын тос нь зовиуруудыг арилгах, чийгшил өгөх, хэргэлээний явцад эдгэрэлтийг дэмжидэг.

Цэвэрлэгээ хийсний дараа хөнгөн, жигд түрхэж хэрэглэнэ. Өдөрт хэд ч хэрэглэсэн болно.

Тасалгааны буюу ердийн нөхцөлд халгална.

нөөц дууссан

 Хэмжээ хэлбэр: 1 fl oz / 29.5 мл, Тосон түрхлэг,

МУ-ын Эм БИБ-ий бүртгэлийн дугаар: 

Анхааруулга: Жоргүй олгогдоно. 

Энэхүү бүтээгдхүүн нь оношлох, тухайн өвчнийг тусгайлан эмчлэх үүрэггүй.