Д3 Витаминийг хүүхдийн төрсөн цагаас нь эхлэн, нас биенд хүртэл нь зайлшгүй өгөх ёстой амин дэм юм. Учир нь нярай, бага болон бүх насны хүүхдийн бие физиологи, өсөлт, бодисын солилцоо, тархи мэдрэлийн систем зэрэг бүхий л хэрэгцээнд Д3 Витамин нь чухал үүрэгтэй. Тосон суурьтай “Органик Д3 Витамин” нь төрсөн цагаас нь эхлэн зохих тунгаар хэрглэхэд нэн тохиромжтой. Багахан хэмжээгээр хоол хүнснээс авдаг боловч хүүхдийн хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Хүний биеийн арьсан дор нарны гэрлийн(Ultraviolet B) тусгалын нөлөөгөөр нийлэгжиж Д3 Витамин үүсэж биед шингэдэг. Харамсалтай нь Монгол Улс дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст байрладаг учраас жилийн ихэнхи хугацаа буюу 9 сард нь, биед нарны (Ultraviolet B) туяаны нөлөөгөөр Д аминдэмийг нийлэгжүүлжж үүсгэх боломжгүй байдаг. Ийм учраас Д3 витаминыг хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд нэмэлтээр хэрэглэх шаардлагтай байдаг. “Органик Д3 Витамин” нь генетикийн өөрчлөлттэй бодис агуулаагүй, цэвэр органик түүхий эдийг ашиглан үйлдвэрлэсэн ба тосон хэлбэртэй байдаг нь нярай хүүхдээс, өндөр настан хүртэл хэрэглэж болдог. Уг витаминыг хэрэглэснээр дараахь эрүүл мэндийн ашиг тустай байдаг. Үүнд:
• Витамин Д3 нь зохистой түвшинд байснаар биеийн дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангаж, дэмжиж өгнө.*
• Витамин Д, Д3-ийн идэвхитэй хэлбэрүүд нь ясны бат бөх байдлыг үүсгэх кальци болон фосфорын шингээлтийг нэмэгдүүлж өгнө.*
• Амьсгалын эрхтэн тогтолцоо. Витамин Д3 нь дархлаа тогтолцоо болон амьсгалын тогтолцооны эрүүл байдлыг дэмжинэ. (Journal Archives of Internal Medicine, 2009).*
• Зүрх судасны тогтолцоо. Хүүхэд болон насанд хүрсэн хүмүүсийн зүрх судасны эрхтэн тогтолцооны эрүүл байдлыг хангаж өгөхөд, Витамин Д3-ийн нөлөөлөл их байдаг тухай судалгаан дээр гарсан байна.*
Америкийн Хүүхдийн Эмч нарын Холбооноос энэхүү “ChildLife” ийн “Органик Д3 Витамин”-ыг хүүхдийг төрсөн цагаас эхлэн байнгын хэрэглэхийг санал болгодог.