Хүргэлт үнэгүй 70120212
  • Тусламж хэрэгтэй байна уу? Бидэн рүү залгах:   7012-0212

Pregnancy Health Education

Органик хүнс, Витамин гэж юу вэ? Органик хэрэглээний ашиг тусын тухай,

Органик хүнс, Витамин гэж юу вэ? Органик хэрэглээний ашиг тусын тухай,

Юуны түрүүнд эхлээд бид органик хүнсний талаарх мэдлэгтэй болох хэрэгтэй юм. Органик хүнс гэдэг нь байгаль орчны тогтвортой байдал, биологийн олон янз байдал, байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглахыг урьтал болгосон, цэвэр байгалийн аргуудыг ашиглан үйлдвэрлэсэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл: нийлэг пестицид, бордоо, генийн өөрчлөлттэй организм (GMO), антибиотик, өсөлтийн гормон зэрэг химийн нийлэг нэмэлт ашиглахгүйгээр ургуулж, тэжээж, байгалиас нь шууд хураан авсан хүнсний материалууд юм. Органик газар тариалан, ферм, зэрэг нь хөрсний эрүүл мэндийг хадгалах, сайжруулах, биологийн олон янз байдлыг дэмжих, экосистем болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой.

Органик хүнс, Витамин, бүтээгдэхүүн ашиглах олон төрлийн ашиг тустай, Үүнд:

  • Химийн хордлогыг бууруулах: Органик хүнсийг ихэвчлэн синтетик пестицид, бордоогүйгээр ургуулдаг бөгөөд энэ нь эцсийн бүтээгдэхүүн дэх химийн үлдэгдэл болон эдгээр химийн бодисуудтай холбоотой эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулдаг.

  • Шим тэжээлийн агууламж ба шингээлт: Зарим судалгаагаар органик бүтээгдэхүүн нь уламжлалт аргаар ургуулсан бүтээгдэхүүнээс илүү тодорхой шим тэжээл, антиоксидант, витамин агуулдаг болохыг харуулж байна. Мөн ууж идэж, шингээх явцад биед бүрэн задардаг төдийгүй бодисын солилцоонд дарамт учруулах нь эрс бага байдаг байна.

  •  Байгаль орчинд үзүүлэх нөлөө: Органик ферм, газар тариалангийн үйл ажиллагаа нь экосистемийн тогтвортой байдал, биологийн олон янз байдлын тэнцвэрийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь хөрсийг эрүүл байлгах, усны чанарыг сайжруулж, орчны бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг. Нэмж дурдахад синтетик химийн бодисоос зайлсхийх нь экосистем, ан амьтдыг хамгаалдаг байна.

  • Антибиотик ба дааваргүй үйлдвэрлэл: Мах, өндөг, цагаан идээ зэрэг амьтны гаралтай органик бүтээгдэхүүнийг антибиотик болон өсөлтийн даавар хэрэглэхгүйгээр үйлдвэрлэдэг нь антибиотикт тэсвэртэй нянгийн хөгжлийг бууруулж, хүний эдгээр бодисуудтай хордох эрсдэлийг хязгаарлахад тусалдаг.

  • Генийн өөрчлөлтгүй организм: Органик хүнсний үйлдвэрлэл нь генетикийн хувьд өөрчлөгдсөн организм (GMO) ашиглахыг хориглодог бөгөөд сав баглаан дээрх баталгаажуулалтаар хэрэглэгчдэд хүсвэл эдгээр бүтээгдэхүүнээс зайлсхийх боломжийг олгодог.

    Тэгвэл органик бүтээгдэхүүн гэдгийг хэрхэн мэдэх вэ?   

image-7


Америкийн Нэгдсэн Улсын Хөдөө Аж Ахуйн Яамнаас (USDA) органик гаралтай, хүнс Витамин, бусад бүтээгдэхүүнүүдийг баталгаажуулж, гэрчилгээжүүлж, шошгожуулдаг байна. Баталгаажуулалт нь: Синтетик химийн бодис, хувиргасан амьд организм, өсөлтийн гормон ашиглаагүй, эрүүл эсвэл орчинд үйлдвэрлэх стандартын дагуу шалган тогтоож батламжилдаг байна.  

Органик Витамин гэж юу вэ? Химийн аргаар гаргаж авсан нийлэг Витаминуудаас ямар ялгаатай вэ?

"Органик витамин" гэдэг нь органик эх үүсвэрээс гаргаж авсан витамин эсвэл органик хүнсний бүтээгдэхүүн, нэмэлт тэжээлүүдийг хэлдэг нэр томъёо юм. Органик витаминыг ихэвчлэн органик хүнс, ургамал, амьтнаас гарган авдаг. Энэ нь витаминыг үйлдвэрлэхэд ашигладаг орц найрлага нь нийлэг пестицид, генийн өөрчлөлттэй организм болон бусад хориотой бодисгүйгээр ургуулсан гэсэн үг юм.

Худалдаанд байгаа дийлэнх Витамин амин дэмүүд нь синтетик буюу нийлэгжүүлэх химийн аргаар үйлдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл түүхий эд нь нийлэг хиймийн бодисууд ба органик витаминыг дуурайлган химийн лабораторид үүсгэдэг.

Органик витаминууд нь:  химийн бодисгүй, органик орц найрлагыг ашигласнаар, бодисын солицоонд идэвхтэй орж, гаж нөлөө үзүүлэх нь ховор байдаг. Мөн ямар нэгэн шингэлтгүй үлдэж хор, хордлого үүсшэдэггүй ба нэмэлт, дүүргэгч, хиймэл өнгөгүйгээр үйлдвэрлэдэг бөгөөд, энэ нь органик бүтээгдэхүүний байгалийн болон эрүүл мэндийн төлөө чиглэсэн философитой нийцдэг.

Жирэмсний үед органик витамин хэрэглэх нь хэр зөв алхам вэ?

Мэдээжийн хэрэг,  Органик хоол хүнс, витаминууд нь жирэмсэн үед тодорхой ашиг тусыг өгдөг.

  • Бодисын солилцоонд эрчимтэй оролцож, шингэцийг сайжруулахад тусалдаг бөгөөд энэ нь ялангуяа жирэмсний хордлогыг багасгахад нөлөөлдөг.

  • Органик витаминууд, зарим органик хоол хүнс нь тодорхой шим тэжээлийн өндөр агууламжтай байдаг. Жишээлбэл, органик жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь витамин С, антиоксидант болон зарим эрдэс бодисын агууламж өндөртэй байдаг. Эхийн эрүүл мэнд, ургийн хөгжлийг дэмжихийн тулд жирэмсэн үед органик витамин шим тэжээлийг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь маш чухал.

  • Жирэмсэн үед хамгийн чухал хүчин зүйл бол эх ба ургийн хоол тэжээлийн тодорхой хэрэгцээг хангасан тэнцвэртэй, тэжээллэг хооллолт гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Мөн органик нэмэлтүүд нь ургийн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй.

  • Зөвхөн жирэмсэн үед гэлтгүй төрсний дараах, нярай бага насны хүүхдүүд болон гэр бүлийн бусад хүмүүстээ аль болох органик хоол хүнс, Витамин шим тэжээл хэрэглэж байх нь эрүүл байх гол хүчин зүйл болдог.

Иймээс аль болох органик хүнс нэмэлт Витаминуудыг: жирэмсэн үед болон амьдралын бусад аль ч үед тэр, хайртай гэр бүл, үр хүүхдүүддээ сонгож хэрэглэх нь эрүүл мэнддээ оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болно.

Органик хүнс, Витамин нь USDA-аас баталгаажсан жинхэнэ органик                      бүтээгдэхүүн гэдгийг яаж мэдэх вэ?

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас (USDA) витаминыг дараах байдлаар жинхэнэ баталгаатай органик гэж үзэхийг зөвлөдөг, Үүнд,

  • Шошгыг шалгах: Бүтээгдэхүүний шошго нь дээрх USDA Organic лого тамга бий. USDA Organic тамга нь тухайн бүтээгдэхүүнийг магадлан итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагаас органик гэж баталгаажуулсан бөгөөд USDA-ийн органик стандартад нийцэж байгааг харуулж байдаг.

  • Бүтээгдэхүүний тайлбарыг унших: Бүтээгдэхүүний тодорхойлолт, сав баглаа боодол, маркетингийн материалууд, хууль ёсны органик бүтээгдэхүүний гэрчилгээний дугаарыг байршуулсан байдаг.

  • Брэндээр баталгаажуулах: Нэр хүндтэй брэндүүд өөрсдийн органик гэрчилгээний талаарх цахим мэдээллийг нээлттэй нийтэлсэн байдаг тул албан ёсны вэбсайтаар зочилно уу.

  • Баталгаажуулалтын агентлагуудаар шалгах: Органик бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн агентлагууд баталгаажуулдаг. Та баталгаажуулалтын агентлагийн вэбсайтаар зочилж, мэдээллийн сангаас бүтээгдэхүүн эсвэл брэндийг хайж олох замаар шалгах боломжтой. Баталгаажуулалтын стандарт, шошгууд нь улс орнуудад өөр өөр байдгийг санаарай. (North America or Euro гэх мэт)

  • image-15.png
  • Итгэмжлэгдсэн, албан ёсны дистрибьютер байгууллагуудаас худалдаж аваарай, мөн хууль дүрэм журмын дагуу импортлогддог эсэхийг магадлах хэрэгтэй. 

Жишээ нь импортын Витаминууд, зарим нэмэлт тэжээлүүд нь МУ-ын Эм БИБ-ийн бүртгэлд бүртгэгдсэн байх шаардлагатай байдаг. Бүртгэлийн дугаар байгаа эсэхийг нягталж харах ба  www.licemed.mn ЭМЯ-ны сайтад бүртгэгдэн тэмдэглэгдсэн байх ёстой. Бүртгэлийн дугаар үнэн зөв бол ямар нэгэн хууль бус гэж эргэлзэж, итгэлгүй байдал гаргах хэрэггүй юм. Баталгаат, албан ёсны дистрибьютер байгууллагууд нь тухайн Эм эсвэл БИБ импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байдаг ба MNS 6396:2013 стандартын дагуу тээвэрлэгдэн ирж, хадгалагдаж, худалдаалагддаг.  Органик болон аливаа витаминыг дурын жижиглэн худалдаачид, мэргэжлийн бус байгууллагуудаас, мөн хувь хүний гар дээрээс худалдан авч хэрэглэхгүй байхыг зөвлөе. Иймээс эмийн сангууд, албан ёсны байгууллагууд эсвэл тэдний баталгаат онлайн платформоос худалдаж аваарай.

www.vitaminshop.mn

 

© 2025 NovaLink. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.