Хүргэлт үнэгүй 70120212
  • Тусламж хэрэгтэй байна уу? Бидэн рүү залгах:   7012-0212
Найз руугаа имэйл илгээх

Prenatal DHA

₮86,000 0% Унтраах ₮86,000

 БАТАЛГААТ ЧАНАРЫГ ТАНЫ ХҮҮХДЭДhttps://youtu.be/Qd8gdna3sdY

“Пренатал Ди Эйч Эй”нь ургийн тархи мэдрэлийн үүсэл, хөгжлийг дэмжинэ. Цэвэршүүлсэн, өндөр чанартай DHA тосны хүчлийг агуулав.

Америкийн Нэгдсэн Улсын ChildLife Essentials корпорацид үйлдвэрлэв. 

“Пренатал Ди Эйч Эй” нь жирэмсэн үед хэрэглэдэг DHA тосны хүчлийг ихээр агуулсан Омега3 юм. Арай өөр төрлийн Омега3 гээд ойлгочихож болно. Хэрэв дэлэгрэнгүй мэдэхийг хүсэж байгаа бол Тайлбар хэсгээс үргэлжлүүлэн уншина уу. “Пренатал Ди Эйч Эй”-г дараахь зорилгоор хэрэглэнэ. Үүнд,  

• Бүх насны жирэмсэнгүүд хэрэглэнэ. Ялангуяа 30+ насны жирэмсэнгүүд. (30+  жирэмсэнгүүд ургийн тархи мэдрэлийн системийг илүүтэйгээр дэмжих шаардлагатай байдаг)      

• Ургийн тархины гажиг, бусад үүсч болзошгүй мэдрэлийн (даун, дутуу хөгжил гм) өвчлөлүүдээс сэргийлэх

• Ургийн сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх (IQ-илүү ухаалаг),

• Ургийн харилцааны чадварыг нэмэгдүүлэх (EQ)

• Ургийн нүдний үүсэл хөгжлийг дэмжих

• Харааны бэрхшээлээс сэргийлэх, харааг сайжруулах,

зэрэг зорилгоор хэрэглэдэг байна.

“Пренатал Ди Эйч Эй” нь ихээхэн үр дүнтэй хэрэглээ болдог байна. Ийм учраас дэлхийн ихэнхи орнуудын жирэмсэн эхчүүд өргөнөөр хэрэглэдэг. 

Орцын мэдээллийг дээр байрлах хүснэгтээс хэрэглэх хэмжээг харна уу, 

  • Omega3 -545mg
  • DHA - 500mg
  • EPA - 45mg 

• Генийн өөрчлөлттэй түүхий эд материал агуулаагүй – NON GMO Verified,

• Цавуулаг (gluten) агуулаагүй (харшил дэмжихгүй), орц хэмжээ нь баталгаажив - NSF Certified, 

• Химийн аргаар гаргасан өнгө, амт оруулагч, чихэр агуулаагүй – No Artificial flavors, colors or sweeteners.

• 2021 VITY оны шилдэг жирэмсний Омега шагнал - 2021 VITY Award Winner

Omega3 гэдэг нь DHA болон EPA гэсэн 2 хэлбэртэйгээр агуулагддаг, хүний биед нэн хэрэгцээтэй өөхний хүчил юм. DHA (Docosahexaenoic Acid), EPA (Eicosapentaenoic Acid) энэ 2 тосны хүчлүүд нийлж Omega3 нэмэлт тэжээлийг бий болгодог. Хүний тархины байнгын үндсэн тэжээл нь энэхүү 2 өөхний хүчил төдийгүй ургийн үүсч, хөгжиж буй тархи мэдрэлийн системд ихээхэн хэрэгцээтэй тэжээл юм. Хүний бие организм өөрөө бодисын солилцооны үйл ажиллагаагаар бага хэмжээний Omega3 –г бий болгодог ч, энэ нь хүний биед шаардагдах хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Жирэмсэн эмэгтэй нь өөрийн биед болон урагт  шаардагдах Omega3 –г нэмэлтээр биедээ авч байх ёстой болдог. Учир нь 2 бие организмуудын тархины тэжээл ердийн хүнийхтэй харьцуулахад ихээр шаардагдана. Хоол хүнсэнд байгаа Omega3-с DHA болон EPA- г хангалттай авч чаддаггүй байна. Өөрөөр хэлбэл хоол хүнсэнд агуулагдах Omega3  нь ALA (alpha linoleic acid) хэлбэртэй байдаг. Энэ ALA хэлбэртэй Omega3 нь жирэмсэн байгаа хүний биед шингэж, хэрэгцээт DHA болон EPA хэлбэрт хувирч шингэхдээ муу байдаг ба ихэнхи тохиолдолд шингэдэггүй.

DHA нь ургийн тархи нүдний үүсэл хөгжлийн үндсэн тэжээл болдог. Иймэээс DHA-ийн хэмжээ аль болох их хэмжээтэй байвал сайн ба органик, цэвэршүүлсэн хэлбэртэй бол сайн байдаг. Ихэнхи Omega3 бүтээгдэхүүний DHA нь 300-400 мг байдаг бол, ChildLife-ийн Prenatal DHA-гийн зөвхөн DHA нь 500 мг байдаг. Энэ нь дундачаас 40-50 хувь илүү  хэрэглээний үзүүлэлт болдог ба жирэмсний болоод ургийн жинг зохиомлоор нэмдэггүй байна. Жинг хэт нэмдэггүй гэсэн үг. Төрсний дараа үргэлжлүүлэн хэрэглэж болно. Сэтгэл санааны өөдрөг эерэг байдал, тархины санамж, сэтгэн бодох чадварыг сайжруулдаг нь батлагдсан. 

Өдөрт 1 ширхэгийг хооллохдоо хамтад нь ууж хэрэглэнэ. (Орой унтахын өмнө хөнгөн зүйлс идсэний дараа уухад зохимжтой - жирэсмэн эмэгтэйчүүдийн зөвлөгөө)

Ходоод цочроохгүй. Лимоны таатай амттай. 

нөөц дууссан

Хэмжээ хэлбэр: 30 ширхэг капсул (зөөлөн гель), Лимоны амттай,

МУ-ын Эм БИБ-ий бүртгэлийн дугаар: F20180411Supp01618

Анхааруулга: Жоргүй олгогдоно. 

Энэхүү бүтээгдэхүүн нь оношлох, эмчлэх зорилгоор хийгдээгүй болно.