Хүргэлт үнэгүй 70120212
  • Тусламж хэрэгтэй байна уу? Бидэн рүү залгах:   7012-0212
Найз руугаа имэйл илгээх

Жирэмсний үеийн нэмэлт витамин, эрдэс бодис болон DHA

₮120,000 0% Унтраах ₮120,000

ЭНГИЙН ХЭРЭГЛЭЭ, ИЖ БҮРЭН АМИН ДЭМҮҮД, ИТГЭМЖЛЭГДСЭН ЧАНАР

“Фор Пригнэнси Плас Мультивитамин, Минералс энд Ди Эйч Эй” буюу “Жирэмсний Мультивитамин эрдсүүд ба Ди Эйч Эй”.

Жирэмсэн эхчүүдэд зориулсан энэхүү хүчирхэг бүтээгдэхүүн нь: Пробиотикуудын тусламжтайгаар нэн чухал амин дэм, эрдэс бодистой хослуулан эхийн эрүүл мэнд, ургийн хөгжлийг цогцоор нь дэмжих зориулалтын олон төрдийн амин дэм, шим тэжээл юм. Мөн савалгаандаа жирэмсний Омега3 болох “DHA – Ди Эйч Эй”  -г багтаасан байдаг. 

Жирэмсэн, хөхүүл үед хэрэглэж болно.

Их Британи, Англи Улсын “Cultech Pro-Ven Probiotics”-д үйлдвэрлэв. 

Жирэмсэн эхчүүдэд зориулсан “Жирэмсний Мультивитамин эрдсүүд ба Ди Эйч Эй” нь жирэмсний нэмэлтээр хэрэглэх ёстой Фолийн хүчил, Витамин Д, С, B1,B2,B3,K1 зэрэг витаминуудаас гадна Кальци, Магни, Төмөр, Цайр, Зэрэг эрдсүүдийг нийт 23 төрлийн амин дэм, эрдсүүдийг, Lab4B төрлийн 10 тэрбум ашигтай бактерийн хамтаар агуулсан мультивитамин юм. Lab4B төрлийн ашигтай бактери нь жирэмсэн эх, урагт ээлтэй нь судлагдан тогтоогдсон цор ганц ашигтай бактери бөгөөд дээрхи 23н төрлийн амин дэм эрдсүүдийг биед шингэх, эх-урагт зөөврөлгдөн хүрч үйлчлэхийг дэмждэг байна. Мөн савлагаанд орсон 200мг “DHA – Ди Эйч Эй” нь ургийн тархи мэдрэлийн систем, нүд харааны үүсэл хөгжлийг тусгайлан дэмжих үүрэгтэй байдаг. Иймээс “Жирэмсний Мультивитамин эрдсүүд ба Ди Эйч Эй” нь жирэмсэн эхийн эрүүл эмнд, ургийн хөгжлийг дэмжих цогц шийдэл болдог байна. Энэхүү цогц витаминыг хэрэглэснээр дараахь хэд хэдэн эрүүл мэндийн ашигтай тустай,

• Жирэмсэн эх, урагт нэн шаардлагтай байдаг 23 төрлийн амин дэм эрдсээр хангана. Хангалттай хэмжээний амин дэм, эрдсээр тэтгэдэг гэсэн үг. 

• Ашигтай бактерийн үйлчлэлээр шингээлтийг сайжруулан, ходоод гэдсийг хямраахгүйгээр шингэх үйл явцыг явуулж, энэ нь жирэмсэн эхийн таатай хэрэглээ болдог.

• Амин дэм, эрдсүүдийг эх ургийн шаардлагатай эд эсүүдэд хүргэх механизмыг агуулсан нь уг мультивитамины үйлчилгээг өндөр болгодог.

• Эхийн хоол боловсруулах эрхтэн систем дэхь ашигтай бактерийн хэмжээг нэмэгдүүлэх нь эхийн эрүүл мэндэд сайн нөлөөг үзүүлэхээс гадна ургийн гэдэсний ашигтай бактери үүсгэлтийг дэмждэг.

• “DHA – Ди Эйч Эй” -г хэрэглэснээр эхийн цусан дахь илүүдэл сахрын болон хэрээгцээгүй өөх тосны нэгдлийг бууруулж байдаг. Энэ нь ураг болон эхийн жинг зохиомлоор нэмэгдүүлдэггүй нөхцөл болдог. Хамгийн гол үзүүлэлт нь ургий тархи мэдрэлийн систем, нүд харааны үүсэл хөгжлийг дэмжидэг байна.

•  Олон төрлийн витаминуудыг хэрэглэх нь шингээлтийн болоод хэрэглээний явцад хүндрэлүүдийг үүсгэж байдаг. Энэхүү “Жирэмсний Мультивитамин эрдсүүд ба Ди Эйч Эй” нь жирэмслэлтийг дэмжих, эхийн эрүүл мэнд болоод ургийн хөгжлийг тэтгэч цогц шийдэл нь болдог. Зөвхөн нэг бүтээгдхүүнээс эрүүл жирэмслэлтэнд шаардлагтай биологийн бүрэн үйлчилгээг авах, иж бүрэн шим тэжээл амин дэмийг авах боломжтой юм. 

Орцын мэдээллийг дээр байрлах хүснэгтээс өдөрт хэрэглэх тун хэмжээг тус бүрээр нь тодорхой харна уу,

Үндсэн найрлага:

Мультивитамин эрдсийн 1капсулд агуулагдах хэжмээ: 

  • Фолийн Хүчил, Витамин Д, С, B1,B2,B3,K1, Кальци, Магни, Төмөр, Цайр, Иод зэрэг 23 төрлийн витамин эрдсүүдйиг өдөрт авах хангалттай тунгаар агуулсан.
  • Lab4B бүлгийн 10 тэрбум ашигтай бактери.

“DHA – Ди Эйч Эй”-ийн 1 ширхэг зөөлөн гельд агуулагдах хэмжээ:

  • DHA 200mg
  • EPA 45mg

• Генийн өөрчлөлттэй түүхий эд материал агуулаагүй EU Verified,

• Цавуулаг агуулаагүй – Gluten free.

• Химийн өнгө оруулагч агуулаагүй – No Artificial colors.

“Жирэмсний Мультивитамин эрдсүүд ба Ди Эйч Эй” нь жирэмсний цогц шийдэл бүхий энгийн хэрэглээ юм. Бусад ижил төрлийн жирэмсний витаминуудтай харьцуулахад хэд хэдэн давуу талуудтай юм. Үүнд,

• Жирэмсний үндсэн хэрэгцээнд орох Фолийн хүчил, Д3, B1, B2, B3, C зэрэг Витаминууд, Кальци, Магни, Төмөр, Цайр, Иод зэрэг эрдсүүд нь жирэсмний өдөрт авах ёстой тунгаас (%NRV) илүү, хангалттай хэмжээгээр орсон байдаг.

• Фолийн хүчил, Витамин С, В-ийн төрлүүд зэрэг витаминуудыг тустусад нь хэрэглэж, шингээх явцад ходоод гэдэс хямрах, өвдөх, цээж гашуу оргих, гүйлгэх зэрэг хүндрэлүүд учирч болзошгүй байдаг. Харин уг мультивитаминд агуулагдах Lab4B ашигтай бактерийн үйлчлэл нь дээрхи витаминуудын шингэц дээр гардаг хүндрэлүүдийг арилгадаг байна.

• Хэд хэдэн төрлийн витаминуудыг цуглуулж хэрэглэх нь хэрэглэх явцад болон шингээлтийн тал дээр төвөгтэй байдаг. Орчин үеийн принэтэл хэрэглээний чиг хандлага нь нэг витаминаас бүх төрлийн хэрэгцээгээ хангахад чиглэсэн байдаг. Төвөг чирэгдэлгүй энгийн хэрэглээг илүүд үздэг болсон. 

• Постонал буюу төрсний дараа эх биеэ хурдан тэнхрүүлэх, ургийн ашигтай бактери, гэдэсний орчинг тэнцвэржүүлэх зорилгоор үргэлжлүүлэн хэрэглэхэд тохиромжтой.

• “DHA – Ди Эйч Эй”-г хэрэглэхэд нэн тохиромжтой, тааламжтай амттай байдаг.

• Жирэмсний ашигтай бактерийн үйлчлэлээр эхийн хоол боловсруулах систем сайжирч, боловсруулалт илт сайжирдаг ба биед хэрвээ мөөгөнцөр, экзем зэрэг арьс салстын хүндрэлүүд байвал, тэдгээрийг багасгадаг ба хүндрэлүүдийг багасгаж өгч,  хэрэглэний явцад арилгадаг. 

• Lab4B ашигтай бактери нь хамгийн их судлагдсан Пробиотик ба үйлчилгээ, аюулгүй байдлаараа батлагдсан байдаг. Үйлдвэрлэгч Cultech Proven Probiotics энэ тал онцгойлон анхаарч, мэргэжлийн өндөр түвшинд шинжилгээ, хөгжүүлэлтийг явуулдаг байна.  Иймээс хамгийн баталгаатай, найдвартай Пробиотик агуулсан амин дэм эрдсүүдийг бэлтгэн, үйлдвэрлэдэг байна.

Хэрэглэх Заавар: Жирэмсэн болон хөхүүл үед өдөрт нэг капсул, нэг зөөлөн гель, хоолны дараа усаар даруулж ууна. 

1 савалгаа нь 1 сарын хэрэглээ болдог.

Капсулыг бүхэлд нь залгих боломжгүй хүмүүс капсулыг нээж, сэрүүн уух зүйл эсвэл хоолонд цацаж хамтад нь хэрэглэж болно.

Тасалгааны буюу ердийн нөхцөлд халгална.

нөөц дууссан

Хэмжээ хэлбэр: 60 ширхэг капсул / зөөлөн гель, (30ш Мультивитамин + 30ш “Ди Эйч Эй” )

МУ-ын Эм БИБ-ий бүртгэлийн дугаар: F20240327Supp03370

Анхааруулга: Жоргүй олгогдоно. 

Энэхүү бүтээгдэхүүн нь оношлох, эмчлэх зорилгоор хийгдээгүй болно.